Их сургуулиудын хөрөнгө оруулалтыг 11.7 дахин нэмэгдүүлсэн
Боловсролын салбарынхан 2015-2016 оны хичээлийн шинэ жилээ үдэж байна. Яг энэ үед БСШУ-ы сайд Л.Гантөмөрийг урьж, боловсролын салбарт хийж бүтээсэн ажил үйлс, тэр дундаа их, дээд сургуулийн босго алхах элсэгчдэд зориулан дээд боловсролын салбарын хөгжил дэвшил, бүтээлч оюутнуудын талаар ярилцсан юм.
-Бусад салбартай харьцуулахад боловсролын салбарынхан хичээлийн шинэ жил нь намар эхлээд, хавар дуусдаг онцлогтой. Элсэлт, төгсөлт гээд багш, сурагчвд дор бүрнээ сурсан, мэдсэнээ дүгнээд зав муутайхан байна. Тиймээс та ч бас хичээлийн шинэ жилийн төгсгөлд хийж, бүтээсэн ажил үйлсээ дүгнэж суугаа байх?
-Монголчууд бид “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэж ирээдүйгээ харж, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг ард түмэн. Ирээдүйг тодорхойлох гол хөдөлгүүр бол боловсрол. Тиймээс би Монголын ирээдүйг чанартай боловсролоор баталгаажуулахын төлөө ажиллах ёстой гэж бодож. итгэж. энэ салбарт багагүй ахлыг хийж амжууллаа. Бя анх Японоос ирэхлээ өкэөр хөгжилтэй улс орны соёлын шокоос бүрэн гараагүй байснаас ч тэр үү, улс орноо хөгжүүлье гэсэн чин эрмэлзлэл минь одоо эргээд бодоход их хөнгөн, хийсвэр байж.
Харин долоо, найман жил УИХ-д суусны дараа миний улстөрийн зорилго “Боловсролтой монгол хүн” гэх алсын хараатай болсон. Эдийн засгийг зөвхөн мөнгөөр дэмжээд хол явахгүй юм байна, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх ёстой, үүнийг одооноос эхлүүлж байж боловсролтой хүн Монголын баялаг болно гэдгийг тэр үед илүүтэй ойлгосон. Ингээд энэ зорилгынхоо төлөө явсан. Салбарын сайд болсныхоо дараа зоригтойгоор энэ бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Зорьж эхлүүлсэн шинэчлэлийн ажлаа эргээд харахад чамлахааргүй амжилтгай явж байна гэж харж байна.
-Бага, дунд, дээд боловсролын салбарт шинэчлэлийн нөр их ажил хийгдэж байгаа. Түүнийг тайлагнаач гэвэл бараг ном бичих хэрэггэй болох байх. Харин хамгийн гол ажлуудаасаа онцолж дур- даад, товчхон дүгнээч гэвэл?
-Хоёр, гуравхан зүйлийг онцлоод хэлье. Нэгдүгээрт, энэ салбар дахь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах явдал байсан. Бүх эрх мэдэл яамандтөвлөрч, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг ч яам баталдаг, түүнийг бүгд мөрддөг босоо удирдлагын хатуу тогтолиоотой байсан. Тиймээс харилцааны шинэчлэлийг хийж байж чанарын шинэчлэл гарна гэж үзсэн. Яг үнэндээ хонх дуугарч, хичээл эхэлж, хаалга хаагдахад сайд, дарга нар биш, багш сурагчид л тэр ангид үлддэг. Тэнд л жинхэнэ амьдрал буцалдаг. Тиймээс эрх мэдэл гэдэг нь яамнаас удирдах бус, сургууль, багш нъ хүүхдээ яаж сайн сургах ю, яаж зөв хүн болгох вэ гэж хичээж ажиллахыг хэлж байгаа хэрэг юм. Хоёрдугаарт, хүүхэд бүрийг хөгжүүлэх. Хүүхэд бүр хувийн онцлогтой, өөр өөр сурах арга барилтай, бие хүн.
Гэтэл нэг ангийн сурагчдад яг адилхан зүйлийг зориуд өгчихөөд “сайн, муу” гэж ялгалаг. Үүнийг өөрчлөхийн тулд хүүхэд бүрээ хөгжүүлэх тогголцооны шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай ирээдүйн монгсш иргэнийг бэлтгэдэг болохыг зорьсон. Гуравдугаарт, шинэчлэлийн багийн бүтээн байгуулалтыг үр ашигтай зөв зохион байгуулах, тэр дундаа хүүхэд залуусын сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байсан. Хүн ам өсөхийн хэрээр хэрэгцээ шаардлага нь бий болсоор байдаг энэ асуудлыг төр анхааралдаа авч ажиллах зайлшгүй шаардлагатай байсан. Миний хуввд энэ бүхнийг мэдэрч ажилласан гэж бодож байна.
-Боловсролын салбарт шинэчлэл хийгдсэний ачаар олон зүйл өөрчлөгдөж байна. Эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцдог боллоо. Багш нар нь зааж байгаа хичээддээ анхаардаг боллоо. Хүүхэдтэй тулж ажиллах, хүүхдийг хөгжүүлэхэд цаг гаргадаг боллоо. Ер нь таны бодлоор мэдлэг, боловсролтой монгол хүн-бүтээлч оюутнуудыг төрүүлэхийн тулд юуг анхаарах ёстой юм?
-Бүтээлч ард түмнийг төрүүлэхийн тулд хоёр зүйлийг л харах хэрэгтэй. Таны үр хүүхэд 18 насандаа хэн байвал танд сайхан санагдах вэ. Биеэ хэрхэн авч явдаг, юу чаддаг болсон байх, хэдэн ном уншсан байх вэ гэдгийг төсөөлж, дүр зургийг нь гаргахад 10 хоног зарцуулдаг байх хэрэгтэй. Хүүхдэдээ туслах хамгийн сайн арга бол олон цаг хамт байх. Хоёрдугаарт, хүүхдээ дарамталж болохгүй. Та өнөөдөр хүүхдээ дарамтлаад л байвал ирээдүйд хүүхэд чинь хүмүүсийн нөлөөнд автамтгай хүн болно.
-Тэгвэл боловсролын байгууллагууд ямар арга барилаар хүүхдийг хүмүүжүүлж байна вэ?
-Энэ ажлыг бид сургуулийн өмнөх боловсролоос эхэлж байна. Хүүхдийг гурван настайгаас нь тойруулж суулгаж байгаад хүчээр нэг зүйл хийлгэдэг байсан бол одоо тоглонгоо суралцах арга барилд шилжсэн. Үйлийн аргаар буюу ямар нэг зүйл бүтээгээд сурдаг. Хүчээр ширээний ард суулгаж байгаад зураг зур гэвэл хүүхэд гарын булчин хөгжөөгүй учраас чадахгүй. Харин гарын булчинг нь хөгжүүлэхийн тулд шүрээр тоглуулж байна. Шүрийг өнгө ялган ангилуулж, ангилсны дараа утсанд сүвлэж тоглож байна. Энэ үйл явц дунд хүүхдийн гарын булчин хөгжиж, зурж, бичихэд гар нь зүгширч байгаа юм.
Ирээдүйд муу зуршлаасаа салъя гэж шийдсэн бол түүнийгээ хэрэгжүүлдэг болох нь өөрийгөө удирдах чадвартай шууд холбоотой. Харин өөрийгөө удирдах чадварыг гурван настайгаас нь сургуулийн өмнөх боловсролоор дамхуулан олгохоор ажиллах байна. Үүний тулд барилгачдын, замын цагдаа, эмч тогооч нарын тоглоомын буланг ангилан ялгаж, аль мэргэжлээр нь тоглох сонголтыг хүүхдүүдээр өөрсдөөр нь хийлгэдэг. Хэрэв сонголт өгөлгүйгээр эрэгтэй хүүхдүүдийг хүчээр шүр сүвлэж тоглуулбал шийдвэр гаргаж чадахаа болино. Бага боловсролын хувьд чадварт нь суурилж, ахицаар нь үнэлдэг болгож өөрчилсөн. Минутанд 80 үг уншдаг байснаа 100 үг уншдаг болоход, уншсанаа тайлбарлаж ярьдаг байсан бол яриад, бичээд, зурдаг болоход нь ахиц гаргалаа гэж дүгнэдэг болсон. Уншиж, бичих, бодохоос гадна хамтрах чадварыг хичээлээр нь дамжуулан олгож байна.
Урьд нь багш нар яавал гоё заах вэ гэдгийг чухалчилдаг байсан. Гэтэл зааж байгаа хүн нь сурахыг хүсэхгүй бол яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Биднийг бага байхад зургаан жил орос хэл заадаг байсан. Зургаан жил үзэж, онц дүн авдаг байсан мөртлөө орос хэл сураагүй. Одоо бол 60 хоногийн дотор англи хэл сурч байна. Тэгэхээр багш нарын хувьд заах, сургах гэдэг томъёлол суралцахуй гэдэг рүү шилжсэн гэж ойлгож болно.
-Тэгвэл зорилготой, тэмүүлэлтэй оюутан болох суурийг багаас нь бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь багшаас, эцэг, эхчүүдээс эхтэй гэж ойлгож болох уу?
-Хүүхэд бүрийн мэдлэг, чадварын түвшин өөр. Тиймээс багш нар хүүхэд бүрийн онцлогг нь тааруулж ажилладаг болж өөрчлөгдсөн. Аав ээжүүд хүүхдийнхээ түвшинг мэдэхгүй хэт их зүйл шаардах нь бий. Энэ л багш нарт тулгардаг хамгийн том хүндрэл. Тэгвэл одоо өөрийн удирдлагатай суралцах систем рүү шилжиж байгаа юм. Энэ бол цоо шинэ онол. Боловсролын салбарт цоо шинэ онол нэвтэрч байна гэж ойлгож болно. Шинэ систем рүү шилжихэд анхаарах зүйл нь хүүхэд бүрт бодох, шийдэх, илэрхийлэх цогц чадвар эзэмшүүлэх шаардлагатай.
Энэ цогц чадварыг эзэмшсэнээр хүүхэд аливаа асуудалтай тулгарахаараа бодож, түүнийхээ үр дүцц гарц олж шийдвэр гаргадаг болно. Дандаа шийдвэр гаргаж түүнийгээ илэрхийлдэг хүмүүс өөрийн бурууг ч хүлээж сурдаг. Өөрийн удирдлагатай системээр боловсрол олгосноор хүүхэд амьдралын ухаантай, бодож, шийдэж илэрхийлж чаддаг, мөн идэвхтэй суралцагч болжтөлөвшдөг. Идэвхтэй суралцагч гэдэг байнга шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж байдаг. Шинэ боловсролын онолын гурван багана нь энэ гурав. Тэгж байж их, дээд сургуульд суралцахдаа зорилготой очих юм.
Зорилготой болж их сургуульд орсон оюутнууд өөрсдөө эрэлхийлж, багшаасаа зөвлөгөө аваад суратцаад эхлэхээр их, дээд сургуулийн багш нарт ч судалгаандаа зарцуулах цаг гардаг. Оюутнууддаа санаа зовох нь багасахаар шинжлэх ухаандаа санаа зовж. тэр хэрээр шинжлэх ухааны нээлтүүд их төрлөг. Онолын мэдлэгийг практик хичээлийн үеэр өгөх эсвэл хэвлэмэл материал тараах гэх мэтээр онолд зарцуулах цагаа багасгаж, практик хичээлийн цаг нэмэгдэж байгаа. Ингэснээр инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд нэгдүгээр ангиасаа робот угсарч эхлээд, төгсөхдөө нэг робот, бүтээж байна.
Тэгвэл манай их дээд сургуулиуд ийм болж чадсан уу?
-Олон мэргэжил энэ чиглэл рүү явж байна. Сая 160 багшийг энэ сургалтанд хамрууллаа. “Бүтээлч оюутан” гэдэг төсөл хэрэгжүүлж буй нь ч ийм учиртай. Өөрсдийн санаачилгаар юм хийж, тэр явцдаа мэдлэгээ ч олох юм.
-Одоо манай оюутнуудад боломж их байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд хүссэн мэргэж- лээрээ тэтгэлэгтэй суралцаж байна. Сургалтын төлбөрийн зээл авдаг боллоо. Ер нь жилээс жилд гадагшаа явж суралцах оюутнуудын тоо өсч байна уу. Одоо яг хэдэн хүүхэд дэлхийн шилдэг их сургуульд суралцаж байна вэ?
-Бидний хийсэн ажлуудын нэг гоё нь энэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай БШУ-ы сайдын 271 тоот тушаалаар сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд дэлхийн шилдэг их сургуулиудад суралцдаг болсон. Яг одоогийн байддаар дэлхийн шилдэг сургуулиудад 483 монгол залуу суралцаж байна. Энэ бол оюун ухааны өндөр чадамжтай, аливаа шинэ соргог бүхнийг хурдан хугацаанд сурч мэдэх төрөлхийн авьяастай монголчуудын хувьд оюуны маш том хөрөнгө оруулалт. Монгол шиг нийт оюутных нь 10 хувь дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурдаг тийм улс дэлхийд өөр байхгүй. Энэ бол бидний том ололт. Манай залуус дэлхийн шиддэг их, дээд сургуульд элсэх арга, аргачлалаа аль хэдийн олсон байна.
2013 онд 10, 2014 онд 114, 2015 онд 165 хүүхэд тэнцэж, энэ тоо жилээс жилд өсч байна. Энэ хандлагаас харвал дараа жил 200 орчим хүүхэд тэнцэх байх.
Дэлхийн шилдэг 100 сургуульд 100 оюутан сургана. гэдэг манай хүн амтай харьцуулахад том тоо. Жишээ нь нэг сургуульд Монголоос гурван оюуган сурч байхад Бразилаас нэг оюутан сурч байх жишээтэй.
-Бидний үед сурлага сайтай ч амьдралын боломж тааруу оюутнууд их, дээд сургуульд суралцаж чаддаггүй байсан. Харин одоо оюутнууд өөрсдөө сургалтын төлбөрийн зээл авдаг болчихлоо. Энэ боломжийг ямар шаардлага хангасан оюутан эдлэх боломжгой вэ?
-Засгийн газраар “Бүгээлч оюутан хөтөлбөр”- ийг батлуулсанаар одоогийн оюутнуудад илүү боломж нээгдсэн. Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг ба- талж, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл авах боломжийг олгож, журмыг нь эцэслэн баталлаа. БСШУЯ, арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн зээл олгож эхэлсэн. Энэ хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыгдээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ зээл урт ба богино хугацаагаар олгогдож байгаа. Хэрэв урт хугацааны зээлд хамрагдахыг хүсвэл нэгдүгээр курст орох оюутнуудын элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш, 2, 3,4дүгээр курсийн оюутнуудын голч дүн 3,5-с дээш байх шаардлагатай. Төгссөнөөсөө хойш дөрвөн жилийн хугацаанд 5 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх нөхцөлтэй. Харин бргино хугацааны зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 400-аас дээш оноотой, 2,5-аасдээш голчтой байх ёстой.
-Элсэгчдийн сонирхож байгаа бас нэг мэдээлэл нь 1000 инженер бэлтгэх төсөл. Энэ төсөл хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ. Одоогоор Японд хэдэн багш, оюутан суралцаж байна?
-Бид үйлдвэрлэгч орон болохын тулд нэн түрүүнд чадварлаг инженерүүдээ бэлтгэх хэрэггэй. Япон Улс гадаадын их, дээд сургуульд чадварлаг инженерүүд бэлтгэж, тэдний мэдлэг чадвар дээр тулгуурлан өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Бид ч бас бусдын сайн туршлагыг авч, урагшлах боломжоо аддаж болохгүй гэж бодсон. Ингээд Япончуудтай хамтраад инженер технологийн дээд боловсрол төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Амжилттай үргэлжилж байна. Энэ хөтөлбөрт элсэгчид Монголдоо хоёр жил, Япон Улсын Нагаока, Киюшү, Нагоя, Тоёхаши, Киото, Китамигийн технологийн их сургуульд хоёр жил барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектурын чиглэлээр суралцана.
2015-2016 хичээлийн жилд 2000 гаруй оюутнаас шалгаран тэнцсэн 97 оюутан амжилттай суралцаж байна. Коосэн хөтөлбөрййн оюутнууд Японд суралцах шалгалтаа амжилттай өгсөн. 2015- 2016 оны хичээлийн жилд Коосэн хоёрдугаар курст З6, нэгдүгээр курст 50, Коосэн сургалтын шууд хөтөлбөрт цахилгаан, электроник, барилга, хот төлөвлөлтийн чиглэлээр зургаа, нийт 92 оюутан амжилттай суралцаж байна. Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт монгол хүн сурдаг болсон нь бидний хувьд түүхэн үйл явдал болсон. Надтай адил олон хүн ингэж харж байгаагэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид эндээс хожих зүйл олон бий.
Хамгийн том хожил бол бид орчин цагийн 1000 инженертэй болно,түүний хажуугаар орчин цагийн инженерийн боловсрол олгодог 400 багштай болох юм. Энэ 400 багш зөвхөн Монголдоо төдийгүй Сингапур, Япон, хаана ч хичээл зааж чаддаг болж ирнэ. Энэ төсөл есөн жилийн хугацаанд хэрэгжиж, 1000 инженер бэлтгэх юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд дээд боловсрлын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг сонирхож байна. Сүүлийн жилүүдэд судалгааны лабораториуд, тоног төхөөрөмжүүд эрс сайжирсан. МУБИС, АШУҮИС гээд орчин үеийн шаардлага хангасан номын сантай болсон. Дээрээс нь багш, оюутнуудыг урамшуулах тэтгэлгүүд нэмэгдсэн. Өөр хийгдэж байгаа ажлууд юу байна вэ?
-Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны орчин, дэд бүтцийг сайжруулах зорилгоор БСШУЯ-наас их сургуулиудад нийт 67.652 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. 2009-2012 оныг 2013-2015 онтой харьцуулахад дээд боловсролын хөрөнгө оруулалт 5.7 тэрбум байсныг 67.1 тэрбум болгон нэмэгдүүлж сургалт судалгааны орчинг олон улсын жишигт хүргэсэн.
Тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний биохимийн шинжилгээ хийх сургалт судалгааны лабораторийг 400 сая төгрөгийн өртөгтэйгээр суурилууллаа. Мөн 2015 онд дээд боловсролын шинэчлэл төслийн хөрөнгө оруулалтаар МУИС- ийн сургалт, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахад нийт 1046.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий судалгааны лабораторийг шинээр байгуулаад байна. Монголд анх удаа хоёр давхар эко цогцолбор байгууламжийг сургуулийн төв байрны голын зайг ашиглан оюутнуудыг бие даах багаар ажиллах чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор байгуулаад байна. Эко цогцолборыг улсын болон сургуулийн 470.377.670 төгрөгөөр бүтээн байгуулсан.
Мөн АШУҮИС орчин үеийн номын сантай боллоо. 150.000 гаруй номтой энэ өргөөг 3.2 тэрбум төгрөгөөр сүндэрлүүлсэн. АШУҮИС-ийн харъяа таван сургуулийн оюутан судлаачдад үйлчлэх 718 суудал бүхий цахим номын сан юм. Хамгийн сүүлд МУБИС-ийн Сургалт судалгааны төв номын сангийн долоон давхар барилгыг ашиглалтад орууллаа. Засгийн газрын 346 дугаар тогтоолын дагуу Японы буцалтгүй тусламжийн хөрөнгөөр АШУҮИС-ийн харъяанд сургалтын эмнэлэг байгуулах хоёр талын Засгийн газрын шийдвэр гарч, барилгын ажлыг гүйцэтгэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Мөн олон улсын жишигт нийцсэн цөм лабораторитой боллоо. АШУҮИС эсийн өсгөвөр, молекул биологи, нуклейн хүчил, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн зургаан чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн ажлыг хийж байна.
Монгол Улсын хэмжээнд анх удаа НАСС- ийн оюутны эмнзш зүйн ур чадварын сургалтад зориулж нүүр амны эмнэл зүйн өмнөх дадлагын хичээлийн зориулалттай фантомын сургалтын өрөөг байгуулаад байна.Түүнчлэн МУИС-ийн номын сангийн 13 мянга.мкв талбай бүхий долоон давхар шинэ барилгын ажил ид өрнөж байна.
Ирэх наймдугаар сард ашиглалтад хүлээн авах гэрээтэй. Номын сан лабораторийн зориулалттай энэбарилгын нийт төсөв 13.5 тэрбум төгрөг болсон.Манай багш оюутнууд санаагаа бүтээгдэхүүн болгох тэр мөч удахгүй ирнэ гэсэн итгэлээр их сургуулиудад судалгааны чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн.