2016.05.05
МАН-ын бүлэг жижиг 76-г сонгожээ
МАН болон Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
МАН-ын бүлэг сонгуулийн тойргийн асуудалд саналаа нэгтгэж, жижиг 76 тойрогтой байх нь зүйтэй хэмээн үзжээ.
ҮХЦ-ийн дүгнэлт гарснаас хойш Сонгуулийн тойрог ямар хэлбэрээр явагдах нь олон нийтийн анхаарлын төвд байсан. Тэгвэл МАН-ынхан жижиг 76 тойрогтой байхыг илүүд үзлээ. Ардчилсан намынхан мөн адил жижиг 76 тойрогт сонгууль явах нь оновчтой гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.
Хоёр том нам ийнхүү санал нэгтэйгээр жижиг 76-г сонгож байгаа учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жагсаалтын 28 мандатыг хуваах тухай асуудлыг шийдвэрлэх л үлдлээ.