Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэнэ
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар
2016.05.05

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэнэ

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өчигдөр мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан “Сая УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн байр суурь дээр анхнаасаа хатуу зогсож байсан гишүүд бол бид хоёр юм.

Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар холимог тогтолцоо үгүйсгэгдэж байна гэж бид ойлгохгүй байна. Хуульд том өөрчлөлт хийхгүйгээр агуулгад нийцүүлээд холимог системээр явуулах бололцоо байна гэж “Шударга ёс” эвсэл албан ёсны байр сууриа илэрхийлсэн байгаа. Үүнийг хамгаалах талаар бид идэвхтэй ажиллах болно” гэв. Түүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Та хоёрыг МАН-д элсэхээр болсон гэдэг мэдээлэл байна. Энэ талаар?

Ч.Улаан: -Сонгуулийн системд өнеөдер ямар ч байсан өөрчлөлт орох нь ойлгомжтой боллоо. Хүнээ сонгодог систем рүү явах нь тодорхой.

Тойргууд дээр халз тулсан ширүүн өрсөлдөөн болно.

Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, аль болох сонгогмдын саналыг сарниулахгүй байх чиглэл рүү томоохон хөдөлгөөн хийж байна.

Жишээ нь АН-ыг тойроод бусад намууд нэгдэж аль болох сонгогчдынхоо саналыг сарниулахгүй байх тал руу явж байна. Өмнөх сонгуулиудын дүнгээс харахад хэдий чинээ олон субьект саналаа хуваана тэр улс төрийн хүчин амжилтгүй оролццог байсан. Тал талаас нь тооцож үзсэн. Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө намынхаа даргад өгч байгаа.

Д.Тэрбишдагва: -Цэцийн дүгнэлт 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ленин багшийн төрсөн өдөр гарсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бид Цэцийн дүгнэлтийг яаралтай шийдэж төрийн ажлыг гацаахгүй явуулах ёстой. Тиймээс “Шударга ёс” эвсэл Цэцийн дүгнэлт дээр завсарлага авсныг миний бие эсэргүүцэж байсан, эсэргүүцэж ч байгаа.

МАХН-аас гарах өргөдлөө бид хоёр өнөөдөр (өчигдөр) өгнө. Нөгөө талаас “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдэл гарган завсарлага авч ард түмний хүсэл эрмэлзэл, нэг өдрийн емнө ч болов шийдэх ёстой энэ асуудлыг хойшлуулсан. Энэ завсарлага авсныг шударга бус үйлдэл гэж үзэж бид “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах өргөдлөө өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-МАХН-аасаа гарч байгаа шалтгаан юу вэ?

Ч.Улаан: -Сонгуульд оролцож байгаа аливаа субьект амжилт гаргахын төлөө бүхий л боломжийг ашиглах учиртай. Энэ удаа УИХ болон орон нутгийн сонгууль хамтдаа болно. Сүхбаатар аймгийн МАН, МАХН-ын гишүүд энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг санапыг надад тавьсан.

Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байсан гашуун сургамжаа мартахгүй байя гэсэн саналыг надад намын гишүүдээс олон удаа тавьж байсан. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн.

Д.Тэрбишдагва: -2012 онд хэлмэгдүүлэлт гэж айхтар асуудап дөрөвдүгээр сарын 12-нд болсон. 600 орчим цагдаагаар хүрээлүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байсан тэр үед Монголд шударга зүйл байна уу, төрийн гурван өндөрлөгт байсан хүнийг ингэж баривчлуулж болохгүй гэсэн үүднээс бид шударга бус хэлмэгдүүлэлтийн эсрэг дөрвөн жил зүтгэсэн.

Цаашдаа ч бид хэлмэгдүүлэлтийн эсрэг ажиллана. Тухайн үед УИХ-д суудалгүй байсан нам УИХ-д бүлэгтэй болтлоо орж ажилласан. Ер нь улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч ажиллах ёстой гэсэн хатуу байр суурийг би дервөн жил илэрхийлсэн.

МАН, МАХН-ын эвсэх асуудлыг зохион байгуулах Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг онц сайн ажилласан. Гэсэн хэдий ч МАН, МАХН сонгуульд эвсэж орж чадахгүй болсон нь нэгтом үндэслэл. Бид цаашдаа МАХН, МАН-ыг хамтран ажиллуулах, бүр нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана.

“Шударга ёс” эвслээс хоёр гишүүн гарсан тохиолдолд бүлэг тарна. Энэ нь Засгийн газар задрахад нөлөөлөх болов уу?

Ч.Улаан: -Бид хоёр бие даагаад улс төрийн шийдвэр гаргах, сонголтоо хийчих хэмжээний улстөрчид гэж бодож байгаа. Өнөедрийг хүртэл бодпого, итгэл үнэмшил нягт явж ирсэн. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа.

Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүн болгоноор алхам тутамдаа заалгаад байх улстерчид биш гэдгийг та бүхэн маань эрх биш болгооно биз ээ. Эвслийн бүлгээсээ гарснаас Засаг задрахгүй байх бололцоо байгаа гэж үзэж байгаа.

-МАН-д элсэх юм байна гэж ойлголоо. Хэзээ элсэх вэ?

-Мэдээж намд элсэхэд өөрийнхөө хүсэлтийг гаргаж бичгээр анхан шатны байгууллагад ханддаг. Намын дүрэм журмын дагуу бүх асуудал шийдэгдэнэ.