Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор 12 тэрбумын тэтгэлэг олгоно
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан ерөнхий боловсролын 427 сургуульд өчигдөр тэтгэлэг олголоо.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой төслийн энэхүү шалгаруулалтад 450 төсөл шалгарчээ. 380 орчим мянган хүүхдийг хамарч хэрэгжих эдгээр төсөлд нийт хоёр тэрбум. 600 сая төгрөгийн тэттаэг олгож байгаа юм. Нэг 2000-3000 ам-доллар буюу зургаан сая орчим төгрөгийн тэтгэлгээр дэмжиж байгаа ажээ.
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн төвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой хэрэгжүүлж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Сургуулийн тэтгэлэг гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих зорилгоор сургуулиуд өөрсдийн хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон төслийн шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ бие даан ажил хэрэг болгохоор “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй нь багш, сурагч бүрийн хөгжил, хамтын ажиллагаа, сургуулийн бие даасан байдалд ихээхэн тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн БСШУ-ы сайд Л.Гантөмөр онцлон хэллээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-“Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн зорилго юу вэ?
-Бид боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилж байна. Сургалтийн хөтөлбөр шинчлэгдсэний дараа хичээлүүд шинэчлэгдэж байгаа. Энэхүү шинэчлэлийн үед, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорнпгыг хэрэгжүүлэхэд уламжлалт аргаараа хичээл заах боломжгүй. Тийм учраас бүх төвшинд багш нар маань арга барилаа сайжруулах ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнийг нийслэл болон бүх орон нутаг, аймаг, суманд нэг зэрэг зохион байгуулж байна. Сайн хичээл явуулахад ямар дэд бүтэц хэрэгтэй вэ гэдэг асуудалтай бид тулгарсан.
Ингээд бид УИХ, Засгийн газарт саналаа тавиад дэлхийн банкнаас зээл авсан. Энэ зээлийн хүрээнд арав гаруй тэрбум төгрөгийг сургуулиудын өөрсдийнх нь санал, санаачилга дээр үндэслэн тэтгэлэг хэлбэрээр олгосноор тухайн сургуулиуд хичээлээ сайжруулахад зориулагдсан төсөл хэрэгжүүлж байгаа. Хоёрдугаарт, хүүхдээ хөгжүүлэх хүсэлтэй сургуулиуд өөрсдөө ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ санаачилж байгаагаараа онцлогтой. Тэд сургууль дээрээ зөвлөл байгуулаад тэтгэлгийн зургаан сая төгрөгөөр юу хийж болох вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр төсөл бичиж өрсөлдсөн.
-Өнгөрсөн хоёрдугаар сард эхний шалгаруулалтад тэнцсэн сургуулиудадтэтгэлэг олгосон. Үр дүн нь ямар байгаа бол?
-Эхний шатны тэтгэлгийг хоёрдугаар сард 200 сургуульд олгосон. Өнөөдөр бол бид 450 төсөл шалгаруулсан. Эдгээр төслийн батламжийг нь өнөөдөр олгож байна. Энэ үеэр өмнө нь тэтгэлэгт хамрагдсан сургуулиуд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийнхөө тайланг танилцуулж байна. Баянзүрх дүүргийн 87 дугаар сургууль бусаддаа төслөө танилцууллаа.
Эдний сургууль юу хийсэн бэ гэхээр “Судлаач хүүхэд” төсөл хэрэгжүүлсэн. Байгалийн ухааны бүхэл бүтэн танхимыг тохижуулан босгосон. Тус сургуульд 22 багш 20 төрлийн хичээл ордог юм байна. Эдгээр хичээлд ямар багаж хамгийн их хэрэглэгддэг вэ гэх мэтээр судалгаа хийсэн байна. Ингээд судалж байгаад лабораторийн багаж хэрэгслээ авчээ. Одоо сурагчид багштайгаа хамт . шинжлэх ухаан, танин мэдэхүйн аяллыг амжилттай хийж чадаж байна.
Энэ юу хэлж байна вэ гэхээр яам ч юм уу, аль нэг газраас та нар үүнийг хий гэхээс илүү та бүхэн юу хийж чадах вэ, юу хэрэгтэй байна вэ, жишээ нь монгол хэлнийхээ сургалтыг сайжруулахад юу хэрэгтэй байна, дуу хөгжим, математикийн хичээлийг сайжруулахад юу хэрэгтэй байна вэ, ямар орчин нөхцөл хэрэгтэй вэ гэдэг дээр өөрсдийнх нь саналыг авах нь үр дүнтэй. Үүн дээр үндэслээд бид 1000 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Санхүүгийн хүндрэлтэй энэ үед эдгээр төсөлд 12 тэрбум төгрөг зарцуулахаар шийдэж байгаагаараа онцлог.
-Тэгэхээр энэхүү тэтгэлэг цаашид үргэлжилнэ гэсэн үг үү?
-Багш нар болон сургуулийн санаачилгаар хичээлийн орчин, сургалтын чанар сайжирч байгаа нь энэ тэтгэлгийн үр дүн. Мөн багш нар бусадтайгаа туршлагаа хуваалцах боломжийг бий болгож байгаа юм. Тиймээс математикийн ганц багш хичээлээ сайжруулах биш математикийн таван багш цуглараад сайн хичээл боловсруулж байгаагаараа үнэхээр давуу талыг би болгож байгаа юм. “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхний шатны үр дүн гарч байна. Энэ удаа олгож байгаа хоёрдугаар шатны төслийг бид хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Тэтгэлэгт төслүүд богинохон хугацаанд амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс энэ удаагийн төслүүд 50 хувь нь хэрэгжсэний дараа гуравдугаар шатны тэтгэлгийг ирэх зургадугаар сардаа баггаан олгох юм.
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн ассиоциацийн 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. Энэ төслийн хүрээнд бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын төвшинд ихээхэн ач холбогдол өгч буй SТЕМ боловсролыг хөгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ ажээ.
Энэхүү зорилго эхнээсээ биелж, “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр“-ийн анхан шатны шалгаруулалтад хамрагдсан сургуулиудад тодорхой үр дүн гарсан байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 сургуулиас 13 сургууль эхний шатны тэтгэлэгг шалгарчээ. Эдгээр сургуулийн хэрэгжүүлсэн төсөлд нийт 10282 хүүхэд хамрагдан үр шимийг нь хүртсэн гэсэн тооцоо гарсан байна.
Сурагчдын математик сэттэлгээ, авьяас билгийг хөгжүүлэх, амьдрах чадварыг дэмжих, сургуулийн менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдэд сургуулийн тэтгэлэг олгожээ. Энэ бүхний үр дүнд хүүхдүүд өөрсдийн сонгосон, сонирхсон хичээлдээ маш дуртай, санаачилгатай оролцох болжээ. Бага ангийн багш нарын дунд тоог хэрхэн олон аргаар бодох талаар сургалт явуулсан бөгөөд сурагчдад энэ аргыг зааснаар тэдний математик сэтгэлгээ хөгжиж байгаа гэнэ.
Хоёрхон сарын өмнө тэтгэлэгт хамрагдсан сургуулиудад ийм үр дүн гарч байгаа нь дараагийн шатанд шалгарсан төслүүд амжилттай хэрэгжих баталгаа, сайн туршлага болж өгч байгаа ажээ. Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын дунд сургууль бага ангийн байгалийн ухааны хичээлийг туршилтад суурилан явуулах үндэслэлээр “Амьд ертөнц” төсөл бичсэн нь шалгарч өчигдөр тэтгэлэг гардсан юм. Тус сургууль хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгодоо тулгуурлан байгалийн ухааны хичээлийг туршилтад суурилан, эцэг эх, багш, сурагчдын бүх талын оролцоотойгоор явуулахаар төлөвлөжээ.
Харин Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн захирал С.Эрдэнэчимэг “Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан иргэний боловсрол, хичээлээс гадуурхи үйл ажиллагаа, амьдрах чадварт сургах үйл ажиллагааг бага боловсролын хүрээнд тусгайлсан нэг кабинетаар оруулах явцдаа интеграцчилах замаар хүүхдэд чадвар олгох боломжтой гэж үзээд сургалтыг дэмжих үйл ажиллагааны төв байгуулахаар төлөвлөсөн” хэмээн ярьж байна. Тус сургууль уг төслийг хэрэгжүүлснээр цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд олон чадвар эзэмшинэ гэж тооцжээ.