2016.04.18
Олон улсын Боловролын үзэсгэлэн яармаг боллоо
БСШУ-ны яам, таван улсын элчин сайдын яам, Нийслэлийн боловсролын газраас хамтран ОУ-ын Боловсролын үзэсгэлэн, яармагийг зохион байгууллаа.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “ Залуу хүн бүрт гадаадад суралцах хүсэл эрмэлзэл байдаг. Юмыг тухайн газарт нь очоод суралцана гэдэг их давуу талтай. Технологийн өндөр хөгжилтэй оронд, дэвшилтэт технологийг ашиглаж суралцах нь ач холбогдол их байдаг. Бид тодорхой хэсэгт л тэтгэлэг олгодог. Харин бусад хүмүүс ямар байдлаар тэтгэлэгт хамрагдах боломжтой талаарх олон мэдээллийг авах боломж уг үзэсгэлэнг зохион байгуулсны үр дүнд бий болно” гэлээ.