Мах, сүү боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
Мах, сүү боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
2015.11.16

Мах, сүү боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

 Мал аж ахуйн салбарт томоохон дэвшил авчрах мах, сүүний жишиг үйлдвэр ашиглалтад орлоо.

БНСУ, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам хооронд 2010 онд “Монгол Улсад амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн хяналтын системийг сайжруулах төслийг” хэрэгжүүлсэн.

Уг төслийн хүрээнд  Технологийн дээд сургууль дээр хоногт 2тн мах, 5 тн сүү боловсруулах хүчин чадалтай мах, сүү боловсруулах үйлдвэр, шинжилгээний загвар лабораторийн нээлт  боллоо.

Мах, сүү боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

     Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын KRC байгууллагын менежер Пак Хён Жун, ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, МХХ-ны гүйцэтгэх захирал Х.Гиймаа нар болон бусад албаны хүмүүс, үйлдвэр эрхлэгчид оролцсон юм.

Мах, сүү боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ