Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөв бодлого хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.11.05

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөв бодлого хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:

Монгол Улсын эдийн засаг нэг талаар жижигхэн энгийн бүтэцтэй бага хэдий ч нөгөө талаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн сонирхлын сүлжээнд холбогдсон хамаарал ихтэй эдийн засаг.

Тиймээс ийм тохиолдолд эдийн засгаа яаж авч явах вэ гэдэг нь төрийн тусгайлсан бодлого шаардаж байгаа. Өнөөдөр манай улсад 54 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 80 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрийн ангилал зэрэглэлд багтаж байна.

Тиймээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тууштай зөв бодлого хэрэгтэй. Өнгөрсөн хутацаанд хэдхэн том орд газрыг түшиглээд, зөвхөн том төслүүд рүү хамаг анхаарлаа хандуулаад жижиг дунд үйлдвэрлэлийг орхигдуулсан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн прогнозыг зөв тодорхойлж чадаагүй, 2013 оноос эхлээд эдийн засгийн дохиог зөв ойлгож хүлээн аваагүй, баялаг бүтээгчдийг дэмжих нэртэй бодлогоо зөв тодорхойлоогүй зэрэг нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлд хүргэсэн гэж тэрбээр үзэж байна.

Бодлого зөв бол боломж шавхагддаггүй гэсэн эдийн засгийн суурь ойлголтод тулгуурлаж баялаг бүтээгчдээ дэмжих ёстой.

Хоёрдугаарт, татварын тогтвортой орчин бий болгох, татвар гаалийн хуулиудад үзэл баримтлалын шинж чанаргтай томоохон өөрчлөлт хийх, гуравдугаарт, санхүүгийн тайлан болон мэдээллийн системийг баялаг бүтээгчдэд ээлтэйгээр сайжруулах нь зүйтэй.