Германы эдийн засаг ба гадаад хамтын ажиллагааны сантай хамтран ажиллана
Германы эдийн засаг ба гадаад хамтын ажиллагааны сантай хамтран ажиллана
2015.10.29

Германы эдийн засаг ба гадаад хамтын ажиллагааны сантай хамтран ажиллана

Германы Эдийн Засаг ба Гадаад хамтын ажиллагааны сангаас Өөрөө өөртөө туслахад тань тус дэм болох сайн дурын 32.000 мэргэжилтэн ажилтан бүхий биеэ даасан, олон нийтийн байгууллагань 11.600 насандаа суусан мэргэжилтэний багийг дэлхийн 160 оронд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллуулдаг.

"Made in Germany" мэдлэг буюу  1994 оноос хойш 600 гаруй мэргэжилтэн хүнсний үйлдвэрлэл, барилга, эрчим хүч эрүүл мэнд болон бусад салбарт ирж зөвлөхөөр ажиллаж байсан байна.

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь дээр дурьдсан зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болоод байна. Тус чиглэлээр хамтран ажилласанаар:

• Удирдлага ба мэргэжилтэй ажилтангуудыг мэргэшүүлэх

• Маркетинг болон борлуулалтын стратеги боловсруулах

• Технологийн оновчтой шийдэл

• Байгаль орчинд ээлтэй, хөдөлмөр аюулгүйн ажиллагааг сайжруулах

• Чанрын менежмент

• Шинэчлэлт гэх тэргүүлэх зэргүүдээр зөвлөх үйлчилгээг авч ажиллах боломжтой боллоо. Хамтран ажиллах саналын хүрээнд зохион байгуулагдсан уулзалтаар Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл болон дүүргүүдийн жижигдунд үйлдвэрийг дэмжих төвийн захиралууд болон холбогдох албаныхан байлцлаа.