Герман улстай мод үйлдвэрлэлийн салбарт хамтарна
ХБНГУ-ын ойн аж ахуйн зөвлөл, модны аж ахуйн зөвлөл, мөн Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ын гишүүн, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн: Өнөөдөр Модны аж үйлдвэрийн салбар монголд харьцангүй салбар учир Германы өндөр технологитой, мэргэжлийн өндөр ур чадвартай хослуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид технологи авна, бас хүнээ сургаж авах юм.
Германы ойн аж ахуйн зөвлөлийн Ерөнхийлөгч Георг Ширмбек: Монголын ойд хөгширсөн мод их байна. Ой өөрөө залуужиж төлжиж байх ёстой. Нөгөө талаас ой ийм байгааг монголын модны мэргэжилтнүүд мэдэгдэж байсан. Тиймээс ойг эдийн засгийн өгөөжтэй ашиглах ёстой энэ тал дээр бид хамтран ажиллах боломжтой.
Ингэснээр хоёр улсын хамтын ажиллагаа илүү бат бэх болж улмаар Германы өндөр хүчин чадал бүхий техникийн тусламжтай боловсон хүчнээ Герман улсад бэлдэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.