"МОНГОЛ БРЕНД - АСЕМ 2016" EXPO
Монгол Улсад 2016 онд болох ASEM-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын үеийн бүх төрлийн ажил үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр илүү түлхүү явуулах, түүнчлэн зочид төлөөлөгчдийн үйлчилгээний бэлэг дурсгалын холбогдолтой бараа бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хангах зорилгоор энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдсан.
Тус үзэсгэлэн худалдаа нь Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд өргөнөөр танилцуулж Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанар өнгө үзэмж, шошго, сав баглаа боодлыг олон улсын жишиг түвшинд хүргэх, одоогийн сав баглаа боодлыг таниулж сурталчилах зорилгоор Мишээл Экспо төвд 2015.11.06-09-ний хооронд 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдаанд МХХ-ны гишүүн байгууллагууд идэвхитэй оролцож:
-Үндэсний сав баглаа боодолтой шилдэг байгууллагаар ТЭСО ХХК, АПУ ХК, MCS Кока-Кола ХХК;
-Үндэсний онцгой чанартай бүтээгдэхүүнээр "Талх Чихэр" ХК-ний "Та Чи" жигнэмэгийн цуглуулга;
-Үзэсгэлэнгийн идэвхитэй оролцогч байгууллагаар "Хүнс Комплекс" ХХК тус тус шилдгээр шалгарлаа.