УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр амаржлаа
УИХ-ын гишүүн О.Содбилэг эхнэр “Ажигана” группийн ерөнхийлөгч Э.Туул нарын гэр бүл өнөр өтгөн болсоор байна.
Хэдхэн жилийн өмнө тэд бяцхан охиноо өлгийдөн авч хоёр ахыг нь дүүтэй болгож байлаа. Тэгвэл хосууд уржигдар гурав дахь хүүгээ өлгийдөн авчээ.
Наадмаар хөл хүнд гэргийгээ дагуулан Төв цэнгэлдэх наадамласан УИХ-ын О.Содбилэг ийнхүү гурван хүү нэг охинтой болж байна. Өөрсдийн баяр сайхан мэдээг эхнэр Э.Туул “Хайрт найз нар минь! Өчигдөр бид 2 гурав дахь хүүгээ өлгийдөн авлаа. Аав нь хүүгээ эмчээс нь авах гээд тэсэн ядан хүлээж байна.
Хүний амьдрал нэг бодлын маш их хялбар юм. Энэ миний урд зогсож байгаа өөр нэг айлд өсч торнисон энэ хүн миний нөхөр болоод бид 2 нэг нэгэндээ ямар их жаргал бэлэглэнэ вэ...” хэмээн цахим найзууддаа дуулгасан байна.