“Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг баталлаа
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Энэ үеэр гишүүдийн асуултад сайдууд хэрхэн хариулсныг хүргэе.
Ө.Энхтүвшин: Эрүүл мэндийн салбарын төсөв хамгийн их хасагдсан гээд байна. Хөдөөгүүр явахаар хүмүүс их асуух юм. Эрүүл мэндийн төсвийг яагаад хассан бэ гэж?
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Монгол Улсын иргэн бүр өөрийн эрүүл мэндийн түүхийн мэдээлэлтэй болох юм. Ингэснээр иргэн эрүүл мэндийн туслалцаа авах боломж шуурхай болж байгаа юм. Жишээлбэл, сумын иргэн сумын эмнэлэгтээ оношилгоо өгөөд, дараагийн шатанд дахин шинжилгээнд орохгүйгээр эмнэлгийн туслалцаа авах боломж бүрдэнэ. Бид олон улсын стандартын дагуу иргэн эмнэлгийн оношилгоо, үйлчилгээ авах боломж бүрддэг.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Эрүүл мэндийн яамны төсөвт эмийн зардлыг буруулсан байгаа. Их хурлын гишүүдийн зүгээс хассан юм байхгүй. Тухайн үеийн ойлголцлын алдаанаас болоод ийм асуудал үүссэн юм билээ.
Ө.Энхтүвшин: Шийлэгдамба сайд сумын эмнэлэгт оношилгоо хийсэн бол аймгийн эмнэлэгт шинлжилгээ хийлгэх шаардлагагүй гэх юм. Тэгээд сумын эмнэлэг буруу оношилбол яах вэ. Зарим сумдад шинжилгээ хийх техник төхөөрөм муу байгаа шүү дээ. Сумын эмнэлгүүдэд оношилгоо хийхэд 19.5 сая доллараар юу хийх вэ?
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Энэ бол иргэн бүрийн эрүүл мэндийн түүхийг цахимжуулахад зарцуулж байгаа хөрөнгө гэв.