Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хүрээлэнд ажиллаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.07.02

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хүрээлэнд ажиллаа

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ өчигдөр боллоо.

Тус арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр болон НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар нар оролцлоо. Энэ хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, түүний үр дүн, гарын авлага, сургалт сурталчилгааны материалтай танилцсан юм. 

НЭМХ нь өнгөрсөн онд гэхэд дөрвөн том судалгааг хүлээлгэж өгөөд байна. 

Үүнд:

1. Монгол Улсын малчдын ахуй амьдралын нөхцөл, эрүүл мэндийн байдал

2. Насанд хүрсэн Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ, зарим хавдар, зүрх судасны өвчний үеийн харилцан хамаарал суурь судалгаа, 2012-2014 он,

3. Химийн бодисын хурц болон архаг хордлогын үеийн дархлалын тогтолцооны өөрчлөлт, молекул генетикийн судалгаа, 2012-2014 он

4. Ус хангамжийн аюулгүй байдалг, гадаргын усны хими биологийн бохирдолтын түвшин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, 2012-2014 он

Танилцах уулзалтын үеэр Хоол судлалын секторын нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээтэй танилцсан бөгөөд Монголын хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийгдсэн шинэ судалгааны үр дүн болох “Насанд хүрсэн Монгол хүний селений дундаж хэмжээ, зарим хавдар, зүрх судасны өвчний харилцан хамаарал” судалгааны үр дүнг танилцуулсан нь анхаарал татаж байсан юм.

Судалгаанаас үзэхэд, харьцангуй эрүүл, насанд хүрсэн Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.78 µмол/л байгаа ба хүйсийн хувьд ялгаа байхгүй, нас ахих тутам селений хэмжээ буурч, 60-аас дээш насны хүмүүсийн дунд бага байдаг байна.