Эрүүл мэнд, Сдортын яамны сайд Г.Шийлэгдамба
2015.06.12

Эхний ээлжинд 52 мянган хүнд Харвони эмийн эмчилгээ хийнэ

АНУ-ын Gilead Sciences компаниас манай улсад нэг сарын $400 буюу нэг курс эмчилгээний эмийг $1,200 үнэтэйгээр нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Эмийн албан ёсны борлуулагчаар "Омбол" ХХК ажиллах юм байна.

ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ $94,000 байдаг гэнэ.

АНУ-ын Gilead Sciences компанийн төлөөлөгч эмийн тухайд "Энэ эм нь чанар, найрлагын хувьд АНУ болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа эмнээс ялгаагүй" гэж хэллээ.

Мөн энэ үеэр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын Gilead Sciences компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.

Манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм.