УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд Р.Бурмаа
2015.04.29
“VIP тодруулга” зочны ярилцлагад Р.Бурмаа оролцлоо
С1 телевиз “VIP тодруулга” зочны ярилцлагад УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд Р.Бурмаа оролцлоо.
Таны хувьд саяхан түймрийн голомтод томилолтоор явчихаад ирлээ байдал ямархуу байна вэ?
Норовлин, Дадал, Хэнтий аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баян-Дун Дорнод аймгийн сумдаар явж ажиллаад ирлээ. Баян-Уул аймагт хамгийн их түймэртэй хүнд нөхцөлтэй байна. Одоо ч гэсэн унтраагүй байна. Ойн түймэр маш их хүчтэй салхитай байгаа учраас түймэр унтраагүй тэнд хүн хүч, ОБЕГ, Иргэд, Заставын цэргүүд гээд олон хүн ажиллаж байна.