"Эргэх холбоо 9" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Матад сумын иргэд, хилчид, малчидтай уулзлаа
2025.02.11

"Эргэх холбоо 9" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Матад сумын иргэд, хилчид, малчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг нарын гишүүд "Эргэх холбоо 9" хөтөлбөрийн хүрээнд Зүүн бүсийн амйгуудад ажиллаж байна. Энэ удаад Дорнод аймгийн Матад суманд ажиллаж, сумын иргэд, хилчид, малчидтай уулзлаа.

Гишүүд 2 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотоос гарснаас хойш хугацаанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын төвийн 28 баг, 5 сумын 21 баг, нийт 49 багийн иргэдтэй уулзаж ажлын тайлан, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүд болон улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд болж буй үйл явдлуудыг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож явна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан