
2025.02.13
"ЭРГЭХ ХОЛБОО-9" УУЛЗАЛТЫГ БАЯНДУН СУМЫН ДӨРВӨН БАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр нарын гишүүд "Эргэх холбоо-9" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Баяндун сумын Наранбулаг багийн уулзалтыг сумын төвд, Яргай, Хайрхан, Түргэн багийн уулзалтуудыг багийн төвд зохион байгуулж иргэд малчдад мэдээлэл хүргэж тэдний санал бодлыг сонслоо.
МИД-ын тухай хууль малчдад хүрэхгүй байгаа талаар малчид онцолж байна. Эргэн сануулахад өнгөрсөн оны тавдугаар сард бүсчилсэн хөгжил, "Шинэ хоршоо - Чинээлэг малчин" хөтөлбөрийн танилцуулга уулзалт, 9 дүгээр сард шинээр бүрдсэн парламентын онцлог, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эргэх холбоо хөтөлбөр, нэгдсэн ажлын албаны талаар иргэдтэй уулзаж байв.
УИХ-ын гишүүд нь аймаг, сум, багтаа эргэх холбоотой ажилладаг, иргэдийн уулзалтыг хэвшүүлснээр хууль тогтоох шийдвэр гаргах түвшинд "хий" багатай хөрсөндөө буусан хууль гарах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал санаачилгыг тусгах өндөр ач холбогдолтой юм.