Дундговь аймагт ээлжит уулзалтаа хийлээ
2025.03.17
Дундговь аймаг

Дундговь аймагт ээлжит уулзалтаа хийлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамтаар өчигдөр /2025.03.16/ Дундговь аймгийн иргэдтэй ээлжит уулзалтаа хийгээд ирлээ. 

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тухай, УИХ болон Засгийн газар хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд буй 14 мега төслийн танилцуулга, Зам, тээврийн сайдын хувьд Дундговь аймагт тавигдах автозамын болон орон сууцжуулалтын талаар танилцуулаад иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг сонсож, асуулт хариулт өрнүүлсэн юм.