НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай уулзалт хийв
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа
2012.10.07

НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай уулзалт хийв

НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Джил Файну өнөөдөр Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа болон тус газрын удирдлагуудтай уулзлаа. Олон жилийн турш хүүхдийн төлөө тууштай ажиллаж ирсэн энэ хоёр байгууллагын уулзалт ихээхэн чухалд тооцогдох юм.

Ноён Джил Файну энэ үеэр “Хүүхэд бол улс орны ирээдүй. Тиймээс аль ч улс оронд хүүхэд бол маш чухал сэдэв. “Unicef”-ын хувьд ч шинэчлэл маш чухал байдаг. Шинэ бүрэлдэхүүнтай болж, үйл ажиллагаагаа эхлээд буй Хүүхдийн төлөө Үндэсний газраас хүүхдийн төлөөх шинэ уур амьсгал, шинэ үйл ажиллагаа ханхална гэдэгт итгэж байна. Цаашид бид хамтран олон ажил хийнэ. Шинэ бүтэц, зохион байгуулалттай Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний газрууд салбар хоорондын уялдаа холбоог сайн хангана хэмээн найдаж байна” гэлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар төслөө бэлтгэж эхэлсэн, намрын чуулганаар хэлэлцүүлэх тухайгаа ч ярьсан юм. 

Харин хариуд нь Өмнө нь Хүүхдийн асуудлыг Шадар сайдын хүрээнд авч үздэг байсан бол энэ удаад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд харъяалагддаг болж өөрчлөгдсөн тухай дурдаад Хүүхдийн төлөө Үндэсний газраас зөвхөн хүүхдийг дангаар нь биш цаашид гэр бүлийн хөгжилтэй нягт уялдаатай авч үзэж, бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх тухайгаа дуулгалаа. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар төслөө бэлтгэж эхэлсэн, намрын чуулганаар хэлэлцүүлэх тухайгаа ч ярьсан юм.  

Уулзалтын үеэр Хүүхдийн төлөөх байгууллагуудын нэгдсэн форум зохион байгуулагдах талаар ярьсан нь анхаарал татах сэдэв болсон. НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Джил Файну, Хүүхдийн төлөө Үндэсний газрын удирдлагууд уг форумыг арваннэгдүгээр сарын сүүлчээр, эвсэл арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулахаар санал нэгдсэн юм. Хүүхдийн төлөөх байгууллагуудын нэгдсэн форумын үеэр өнөөдөр Монголд хүүхдийн нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй судалгаа хийхээр ярилцсан билээ. Ингэснээр олон нийтийн анхаарал хүүхдэд чиглэж, мөн хүүхдийн төлөөх байгууллагуудын цаашид хийх ажлын зүг чиг тодорхой болох юм. Тодруулбал, энэ судалгааны дүн өнөөдрийн нийгэм дэх хүүхдийн тулгамдсан асуудлыг оношилж, цаашдын ажиллагааных нь луужин болох нь.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.