2012.05.26

Арабд арван настай охидын гэрлэлтийг зөвшөөрнө

Саудын Арабын эрх баригчид санаанд багтамгүй хууль батлах гэж байна. Лалын дээд шүүхийн тогтоолоор батлах уг хуульд арван настай охид гэр бүл зохиож болохоор тусгажээ. 

Мөн дөнгөж төрсөн нярай охидыг бусдын гэргий болгон өгөхөд ч хуулиар шийдвэрлэдэг болох юм байна. Хамгийн аймшигтай нь хэрэв найман настай охины эцгээс өөрөөс нь хөгшин эр охиныг нь "гуйвал" тохиролцоонд хүрсэн тохиолдолд гэрлэхэд саад учрах зүйл байхгүй. Гэр бүлийн хуульд төрлийн заалт шинээр оруулж өгч байгаа нь Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрх хуулийн дагуу "зөрчигдсөөр" байх юм.

Ер нь Саудын Арабт охид, хүүхдүүдийг заавал насанд хүрэх үед нь гэрлүүлнэ гэсэн уламжлал байдаггүй аж. Тэд нийгмийн хувьслаа дагаж үргэлж өөрчлөгдөж байсан ч гадны хөгжсөн улсуудын шахалт, хүний эрхийн байгууллагуудын нөлөөгөөр бага насны охидын гэрлэлтэд хязгаар тавих хандлага өчүүхэн ч гэлээ анзаарагдах болжээ.

Ойрхи Дорнодын энэ улсад охид хэдий залуу насандаа эр нөхөртэй болно төдий чинээ баян, аз жаргалтай амьдардаг гэх эртний заншлаа дагадаг. Сауд Риадын их сургуулийн профессор Мансур Бин Аскарын ярьснаар "Эрт үед Арабчууд дайн, самуунд ялалт байгуулахын тулд "хүчирхэг" гэр бүлийн харилцааг эрхэмлэдэг байсан. Хэдийгээр бага насны охид насанд хүрсэн эр хүнтэй ойртох нь буруу ч нөхөн үржихүй, омгийн хүн ам өсөхөд маш хүчтэй түлхэц өгдөг байсан" гэжээ.

Тэгэхээр энэ зөвшөөрөгдсөн хүчирхийлэл нь нэг ёсны давуу тал болж хувирсан байна. Гэхдээ хамгийн гол нь бэр болж очиж буй охин цорын ганц, давтагдашгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, охидын онгон хальс төрсөн цагаасаа хойш гэмтээгүй байхыг эрхэмлэдэг байна. Энэ нь маш чухал. Эрт гэрлэх нь эмэгтэй хүний организмд нэгэн төрлийн хор болдог ч нөгөө талаараа бусдаас илүүтэй гэр бүлсэг ёс суртахуун суудаг байх нь. Профессор Мансур Бин Аскар энэ талаар гэр бүл болж буй хос маш ойрын харилцаатай байх ёстой. Нас залуу ч эмэгтэй нь зөвшөөрч байвал тэдний харилцааг гэр бүлийнхэн нь хүндэтгэн үзэхээс аргагүй. Гэрлэхээс өмнө бэр болох эмэгтэй ариун Шариатийн өмнө амлалт өгч, нөхөр болох хүнээсээ өөр эртэй харилцаа үүсгэхгүй байхаар тогтдог" хэмээв.

Хэрэв Саудын Араб улс арван настай охидын гэрлэлтийг зөвшөөрсөн хууль баталбал тэдгээр бяцхан охидын "хаалттай хаант улс" хэвээр үлдэнэ. Араб охид хэтэрхий эрт бэлгийн харилцаанд орсноор тэдний организмд асар их сөрөг үр дагавар авчрах магадлал байдаг. Хэдийгээр охид бэрд гарахыг зөвшөөрч байгаа ч тэдний уг шийдвэрт эцэг нь шууд нөлөөлдөг аж.

Хэрэв охин нь гэрлэхээс татгалзаж, эцгийнхээ шийдвэрийг үл хүндэтгэвэл лалын ариун заншлыг бодож хүчээр гэр бүлийн хүнд нь хүлээлгэн өгдөг гэнэ. Учир нь охин хүсээгүй ч тэнгэрийн зарлиг гэсэн ухагдахуун үйлчилдэг бололтой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.