Зовлон туулсан ард түмний дунд индиго буюу тэнгэрийн элч хүүхдүүд олноор мэндэлдэг
2012.09.01

Зовлон туулсан ард түмний дунд индиго буюу тэнгэрийн элч хүүхдүүд олноор мэндэлдэг

Тэднийг Шинэ үеийн хүүхдүүд хэмээн нэрлэдэг бөгөөд оюун ухаан, юмыг урьдчилан харах чадвараараа үнэхээр гайхагддаг. Биднийг тэдэнтэй харьцуулбал тав дахь үеийн компьютерийг 10 дахь үеийнхтэй харьцуулж байгаатай л адил юм. Тэдний аура нь индигогийн буюу хөх, ягаан өнгөтэй. Ийм хүүхэд сүүлийн үед маш олноор төрж буй талаар ярих болжээ. Мэргэжилтнүүдийн судалснаар аль ч сургуулийн сурагчдын бараг тал хувь нь индиго буюу гасан хүүхдүүд гэнэ.

Мэдээж эдгээр залуу суутныг өсгөж, хүмүүжүүлэхэд амаргүй. Тэднийг уламжлалт арга ухаанаар сургаж болохгүй. Тэгвэл индиго хүүхдүүд гэж хэн бэ. Зарим хүн тэднийг тэнгэрийн элч гэж үздэг бол зарим нь шинэ үеийн эрх жаалууд, эсвэл эмгэгтэй хүүхдүүд гэх нь бий.  Оросын Волгоград мужид Борис Киприянович хэмээх өвөрмөц хүү аж төрдөг. Хүү таван настайгаасаа эхлэн томчуудын үйлдсэн нүглийг шууд хэлдэг болжээ. Нэгэн удаа Борис танихгүй залуу дээр очоод, мансууруулах бодист донтож буйг нь анхааруулсан аж. Түүнийг ийн хэлэхэд залуу маш их гайхаж, үнэн хэмээн ээжид нь хэлсэн байна. Үүнээс хойш хүү эргэн тоирныхондоо болох золгүй явдал, өвчин зовлонг урьдчилан хэлдэг болжээ.

Нью-Йоркийн Жон хэмээх хүү таван настайдаа хөгжмийн ансамбль бүтээжээ. Харин есөн настайдаа анхны цомгоо бичүүлж, тэмцээнд ялсан байна. 10 настай канад охин Мэй Уилсон дотоод хүчээрээ эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөх чадвартай. Эдгээр өвөрмөц авьяастай хүүхдийг нэг л зүйл нэгтгэж буй юм. Тэд бол индиго буюу гасан хүүхдүүд.

Индиго хэмээх нэрийг анх 1982 онд Америкийн зөнч Нэнси Энн Тэпп гаргасан түүхтэй. Тэрээр шинээр төрж буй хүүхдүүдийн аура бараан хөх болж, өөрчлөгдөж байгааг ажигласан байна. Энэ үед л Энн Шинэ үе буюу огт өөр эрин ирж буйг таамаглажээ. Үүнээс хойш байгалийн энэ үзэгдлийг хүн төрөлхтөн анхааралдаа авч эхэлсэн аж. Японд гэхэд л индиго хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль байдаг. Энд хүүхдүүдэд номыг уншихгүигээр хэрхэн мэдээллийг нь авч болох талаар сургадаг байна. Хүүхдүүд номоо гартаа барьж, хэдхэн секундийн дараа үүн дотор юу гэж бичсэн талаар мэднэ. Тэр бүү хэл аль хуудсан дээр юу гэж бичсэнийг ч хэлж чаддаг аж. Түүнчлэн ирээдүйг урьдчилан харах төрөлх чадварыг нь хөгжүүлдэг. Мөн зөв хооллолтод сургадаг байна. Индиго хүүхдүүд ширхэг үрэнд ч цадаж чадна. Учир нь тэд газар шороо, агаар, нар гээд үр бойжиж болох бүхий л нөхцөлөөр тэжээгддэг.

1990-ээд онд Японы«Сони», «Мицүбиши» зэрэгтомоохон компани энэ талаар судалгаа явуулжээ. Гэтэл тухайн үед төрсөн хүүхдүүд өмнөх 10 жилд төрсөн хүүхдүүдээсээ хөгжлөөр түрүүлж байгааг анзаарсан байна. Үүнээс гадна спектоаурометр хэмээх тусгай багажаар тэдний аура дахь индиго гэрлийг үзүүлжээ.

Япончууд олон жил судалсны эцэст яг ийм хүүхдүүд өмнө нь зөвхөн дөрөв ба таваар төгссөн (1905, 1915, 1904, 1914, 1924-1925 гэх мэт) «цэнхэр» жилүүдэд төрж байсныг олж тогтоосон байна. Гэхдээ ийм хүүхдүүд мэндлэх нь одоо үеийнхээс харьцангуй бага байжээ. Япончууд зарим хүчин зүйлийн нөлөөгөөр ийм хүүхдүүд олноор мэндлэх болсон гэж дүгнэдэг.Тухайлбал, цацраг идэвхт бодис (Хирошимагийн бөмбөгдөлтийн дараа),тектоникийн үзэгдэл, ус, агаар, хоол хүнсний чанарын өөрчлөлт зэрэг нөлөөлсөн байж болзошгүй гэнэ.

Гэхдээ индиго хүүхдүүдийг дэлхий дахинд тэгш хуваарилаагүй Ялангуяа хүнд зовлон амссан, нийтээрээ стресст өртсөн ард түмний дунд ийм хүүхэд олон мэндэлдэг байна. Япончууд бол ийм ард түмний нэг. Үүнээс гадна индигонууд Араб, Дундад Азийнхан шиг олон хүүхэдтэй бус, цөөхөн хүүхэд төрүүлдэг ард түмэн дунд олон мэндэлдэг аж. Энэхүү нээлт нь өөр орнуудад судалгаа явуулахад түлхэц өгчээ. Учир нь Өрнөдийн орнууд баян, чинээлэг ч ажилчдын хомсдолд байнга өртдөг. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэхэд анхаарч, цагаачдыг авч ирээд зогсохгүй, өөрсдийн чадварлаг удмыг ажиллуулж байна.

АНУ энэ судалгаанд хэдэн тэрбум доллар зарцуулаад олигтой үр дүнд хүрээгүй. Европт индиго хүүхдүүд Эстон, Финлянд, Европын Пирен, Альп, Карпат зэрэг уулархаг газруудаар илүүтэй мэндэлдэг байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.