БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хед баяр хүргэв
УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол БНСУ-ын шинээр сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хе нар 2009 он.
2012.12.24

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хед баяр хүргэв

УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол БНСУ-ын шинээр сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хед баярын цахилгаан илгээжээ.

Тэрбээр Пак Кын Хе БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Монгол Улсын нийт эмэг­­тэй­­чүүдийн өмнөөс бо­лон хувийн зүгээсээ чин сэт­гэлийн халуун баяр хүргэсэн байна.
Мөн Монгол-БНСУ-ын ард түмний сайн сайхны төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, эмэгтэй­чүү­дийн улс төрийн оролцоог шийд­­вэр гаргах төвшинд нэмэг­дүүлэн хамтын ажил­ла­гаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй бай­гаагаа дурджээ.
Сонирхуулахад, хатагтай Пак Кын Хе манай улсад 2009 онд айлчилж бай­сан юм. Тухайн үед түү­нийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүлээн авч уулзаж, ерөнхийлөгч бо­лохын ерөөл дэвшүүлэн бэлгэ­шээж байжээ.