Ерөнхий сайдын гэр бүл 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао
2012.10.31

Ерөнхий сайдын гэр бүл 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Америкийн "The New York Times" сонинг нэгэн өвөрмөц мөрдлөг явуулсных  нь төлөө  БНХАУ-ын эрх баригчид өөрийн газар нутаг дээрээс сайт руу нь орохыг бүрэн хаажээ. Америкийн сонины сэтгүүлчид Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүлэгч буюу манайхаар Ерөнхий сайдын алба  хашдаг Вэнь Зябаогийн гэр бүлийн  эзэмшдэг хөрөнгийг тодруулсан  байна.  "The  New York Times" сонины сэтгүүлчийн нотолж байгаагаар Вэнь Зябаогийн гэр бүлийн мэдэлд байдаг нийт хөрөнгийн хэмжээ 2,7 тэрбум ам.доллар ажээ.

2003 оноос хойш БНХАУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байгаа Вэнь Зябао ба түүний эхнэр Жан Бэйли, тэдний хүүхдүүд нь энэ хөрөнгийн удирдлага, хяналттай ямар нэг шууд холбоо байхгүй. Албан ёсоор ямар ч хамаагүй гэсэн үг.

Хөрөнгийн удирдлага, хяналтыг найз нөхөд, хамтран ажиллагсад, холын хамаатнууд нь атгасан буюу албан ёсны эзэд гэж бүртгэгдсэн байдаг. Цаашлаад Ерөнхий сайдын ойрын хүмүүс гэгдсэн энэ олон хүн яг хэдий хэмжээний мөнгө, хөрөнгийг хянаад, удирдаад байдгийг ч батлах нэн хэцүү гэнэ. Учир нь, хөрөнгө мөнгийг нь дийлэнх тохиолдолд янз бүрийн холдингууд удирддаг бөгөөд зарим тохиолдолд жинхэнэ эзэн ба удирдаж байгаа компаниудын хооронд тав хүртэлх тооны завсрын хүн, компани байдаг аж.  

Гэсэн ч York Times" сонины сэтгүүлчид уйгагүй эрэл хайгуул, мөрдлөг явуулсаар Ерөнхий сайдын хамаатнууд, ойрын хүрээллийн хүмүүс нь ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгө, машины дугуйн үйлдвэр, даатгалын "Ping  An Insur-ance" компаниудыг удирддаг болохыг нь тогтоож. Хятадын Төрийн зөвлөлийг есөн  жил  удирдаж  байхдаа Вэнь Зябао нь ганц ч удаа авлигын хэрэгт нэрээ дурдуулж байсангүй.

Тэр бүү хэл домогт "WikiLeaks"сайт дээр никтэлон Хятад дахь АНУ-ын Элчин сайдын цахилгаанд тэрээр хамаатнуудынхаа элдэв бизнесийн тухай сайн мэддэг үүнээсээ болж их шаналдаг болж таарсан юм. Шанхай дахь Америкийн нэгэн компанийн удирдлагад ажилладаг хятад хүн "Ноён Вэнь ойр дотныхоо хүмүүсийн хийж байгаа зүйлд их тааламжгүй ханддаг ч тэдний үйл ажиллагааг хорих боломжгүй, эсвэл хүсэхгүй байгаа юм” гэж Америкийн дипломатчид хэлж байжээ.

Гэр бүлийн хүрээний хүмүусийн хийж байгаа зүйлд аль болох тайван хандах гэдэг ч нэг удаа яалт ч үгүй зүйл болсон аж. Түүний эхнэр нь Үнэт чулуу үнэлгээний үндэсний төв. Шанхайн алмазны бирж зэргийг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд олны дунд "Бриллиантан хатагтай" гэсэн нэртэй.

2007 онд түүнийг 275 мянган ам.доллараар ээмэг авсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан нь Ерөнхий сайдын уурыг ихэд хүргэж, бүр салдаг дээрээ тулсан гэжээ. Гэвч Хятадын Ерөнхий сайд гэдэг жирийн иргэдэд дүүрайлал болох ёстой тул гэр бүлээ цуцлах талаар бодох ч хэрэггүй. Иймд төрийн өндөрлөгүүд оролцон хэргийг нам дараад, ээмэгний тухай мэдээллийг анх тараасан Тайванийн наймаачин аргагүйн эрхэнд үгээ буцааснаар дуулиан намжсан байдаг.

Эхнэр нь ийм байхад хүүхдүүд нь илүү л гарна уу гэхээс дутахгүй нь ойлгомжтой. Ерөнхий сайдын хүү Юнсунь нь IT компаниудыг хянах ажил хийж байдаг бол охин Жучинь нь 1,1 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдүүлж" байдаг "Credit Suisse" нэртэй Швейцарь банкны орон нутаг дахь салбарт ажилладаг. Эцэг, эхийнх нь албан тушаал, байр сууринаас болоод орон нутгийн болон гадаадын компаниуд ажилд авах замаар сэм авлига өгч байдаг ихэс дээдсийн  хүүхдүүдийн сонгодог төлөөлөл гэж болно. Ийм  хүүхдүүдийг гол төлөв Хонконг, эсвэл  Карибын арлууд  дээр  байгуулсан хамтарсан компаниуд түншээ, хамтрагчаа болгох гэдэг. Ингэснээр  Хятадын хууль хяналтын албадаас  тавьдаг хатуу  хяналтыг тойрох боломжтой болдог аж.  Мөн өндөр цалинтай зөвлөхүүд болгодог. 

Үүний хариуд  нь бага хүүтэй банкны зээл авах, хямд газар олох гэх мэт acap ашигтай бизнес эрхлэхэд давуу  эрхтэй болж  байдаг. Үүнээс болоод орчин үеийн! Хятадад зуу, хоёр зуун ширхэг нөлөө бүхий гэр бүл бүгдийг! хянаж  байна. Ийм нөхцөлд үндэстэн дамнасан аварга том корпорациуд нь зэх зээлд илүү нөлөөтэй байхын тулд элит айлын хүүхдүүдийг компанидаа ажилд авахаас өөр аргагүй болдог.

Сэтгүүлчид мөрдлөгө явуулж байхдаа дээр дурдагдсан их хөрөнгийг дийлэнхийг Ерөнхий сайдын шууд хяналтад байдаг салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудаар дамжуулан хуримтлуулсан болохыг тогтоожээ. Энэ мэтээр тойрон хүрээлэл нь авлигад идэгдсэн тухай зэмлэлийг Хятадын улс төрийн элит дотроос цөөнгүй хүн хүртдэг ч бодитоор гэсгээл амсч байсан нь цөөн аж. Хятадын эрх баригчид "The New York Times" сонинд нийтлэл гарсан даруйд сайт руу орох эрхийг хааж, Ерөнхий сайдын нэрээр хайлт хийх, твиттер зэрэг сайтууд дээрх бүх холбоосыг бүрэнхаасан байна. Мөн Ерөнхийсайдын өмгөөлөгч нар сониныг шүүхэд өгч магадгүй гэдгээ мэдэгджээ.

Үүнээс өмнө одоо эрх барьж байгаа дунд насны удирдагчдаас улсыг удирдах халааг авах залуу үеийн манлайлагч Ши Зиньпиний гэр бүлийн эзэмшдэг хөрөнгийн тухай мэдээлэл гаргасан "Bloomberg''-ийн өгсөн мэдээгээр Ши Зиньпиний гэр бүл нь 400 сая ам.долларын хөрөнгөтэй.

Хэрэв энэ мэдээ батлагдвал Хятадын Ерөнхий сайд нь дэлхийн хамгийн баян Ерөнхий сайдын нэг болох юм. Одоо алба хашиж байгаа Ерөнхий сайд марын дотроос Арабын Нэгдсэн Эмиратын Мохаммед бин Рашид аль Мактум дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээрээ нэгд ордог. Хоёрдугаарбайранд гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати. Гуравт нь Хятадын Ерөнхий сайд 2,7 тэрбум ам.доллараар орж  байна. Жагсаалтын дөрөвдүгээр байранд 50сая ам доллартай Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, тавд нь 38,7 сая ам.доллартай Шинэ Зеландын Ерөнхий Г сайд Жон Чей, тавдугаарт нь 17 сая ам.доллартай Тайландын Ерөнхий сайд Ййнглак Чинават, зургаадугаарт нь хоер сая ам.доллартай Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохон орж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.