2025.01.24
“Нийгмийн шилжилтийн хүндхэн үед монгол ухаанаар эв эеийг хичээж, эх орноо зөв залсанд гүнээ талархая"
Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбат агсныг төрийн ёслол, хүндэтгэлийн дагуу эцсийн замд нь үдлээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр “Хоёр нийгмийн шилжилтийн хүндхэн үед монгол ухаанаар эв эеийг хичээж, парламентын засаглалыг сонгон олон улсын харилцааны шинэ зам татаж, эх орноо зөв залж байсанд тань гүнээ талархая. Тэнгэрийн цаг тань дуусахгүй ээ! Ум сайн амгалан болтугай” хэмээв.