2012.10.02
Уругвайн Ерөнхийлөгч хамгийн ядуу тэргүүн
Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Мухикаг “El presidente mas pobre” буюу “Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” хэмээдэг. Өдгөө 77 настай тэрбээр Ерөнхийлөгчийнхөө цалингийн ихэнх хувийг сайн үйлсийн аянд хандивладаг болохоор түүнийг дэлхийн хамгийн өгөөмөр төрийн тэргүүн ч гэж хэлж болно.
Мухикагийн сарын цалин нь 12500 ам.доллар ч 1250 ам.долларыг л өөртөө үлдээдэг байна. Тэрбээр “Энэ мөнгө надад хангалттай. Уругвайчуудын орлого үүнээс ч бага байгаа энэ үед надад ийм цалин байхад л болно” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн гэргий, сенаторын гишүүн ч бас орлогоо хандивт өргөдөг аж. Тэд Монтевидеогийн нэгэн фермд амьдардаг бөгөөд төрийн тэргүүн болсноосоо хойш авсан хамгийн үнэтэй зүйл нь 1945 ам.долларын “Фольксваген Битл” авто машин гэнэ.
Мухика банканд ямар ч дансгүй, бас хэнд ч өргүй юм байна. Түүний хувьд Мануэль нэртэй нохойтойгоо хамт байхыг юунаас ч илүүд үздэг аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.