2012.04.02
Монгол хэл сурах Япончуудын тоо өсчээ
“ЯПОН-МОНГОЛ ИХ ТОЛЬ БИЧИГ”–ИЙН НЭЭЛТ ГХЯ-НД БОЛЛОО
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан туурвисан “Япон-Монгол их толь бичиг”-ийн нээлтийн ёслол 2012 оны 3 дугаар сарын 30-нд ГХЯ-нд болов.Нээлтийн ёслолд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар оролцож үг хэлэв.Түүнчлэн толь бичгийг бүтээгч С.Дэмбэрэл, Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн Д.Содном, номыг хянан тохиогч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Ц.Пүрэвсүрэн нар ёслолын арга хэмжээнд оролцов.Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд онцгой ач холбогдол өгч, энэхүү түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, ойн арга хэмжээг Зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, урлаг, сурталчилгааны 30 гаруй арга хэмжээ зохион байгуулж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр арга хэмжээний нэг нь энэхүү “Япон-Монгол” хэлний их толь бичгийг бүтээх ажил юм.Толь бичгийг Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл бүтээж, ийнхүү олны хүртээл болгож байна.
Уг толь бичиг нь нийгэм, соёл, улс төр, мэдээллийн технологи, эдийн засаг, хууль, соёл, анагаах ухаан, ургамал, амьтны аймаг гэх мэтчилэн орчин цагийн япон хэлний өдөр тутмын өргөн хэрэглээний 72000 толгой үг, нийлмэл ба үүсмэл үг, 57000 жишээ үг хэллэг, түүний дотор 3000 орчим өвөрмөц хэлцийг багтаасан.Урьд өмнө гарсан ижил төрлийн толь бичгүүдээс цар хэмжээний хувьд хамгийн том, үгийн үндсэн ба салаа утгыг нарийвчлан гаргаж, системтэй зөв үүрлүүлж оновчтой орчуулж,толь бичиг зохиох хэл шинжлэлийн онол, арга зүй, зарчмын хувьд сайтар боловсруулсан энэхүү бүтээл нь япон хэл сурч байгаа оюутан залуус, мөн аман болон бичгийн орчуулгын ажил эрхэлж буй хүмүүст, улмаар монгол хэл сурч байгаа япон хүмүүст ч ихээхэн ач тустай, үнэ цэнэтэй гарын авлага болох юм.
Эдүгээ Монголын 70 орчим бага, дунд, их дээд сургууль, дамжаанд 10000 гаруй монголын хүүхэд, залуус япон хэлийг шимтэн суралцаж байна. Мөн олон зуун монгол оюутан залуус Япон Улсад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа билээ. Энэ тоо цаашид ч өсөх нь дамжиггүй. Түүнчлэн монголыг сонирхох, монгол хэл-соёлыг сурах, судлах япончуудын тоо ч өсч байна. Хоёр орны иргэдийн солилцоог эрчимжүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд энэхүү толь бичгийн үүрэг, хувь нэмэр эрхэм чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж
Гадаад хэргийн яам
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.