Италид М.Каддафитай холбоотой 1.1 тэрбум еврог битүүмжилжээ
2012.04.01

Италид М.Каддафитай холбоотой 1.1 тэрбум еврог битүүмжилжээ

"Италийн Санхүүгийн гварди" байгууллагаас Ливийн удир­дагч агсан М.Каддафи, түүний гэр бүлийн­хэн, төрөл төрөгсөд болон ойрын хүрээнийхний нь нэр дээр байсан 1.1 тэрбум еврог битүүм­жилжээ. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс шаард­саны дагуу тэдний хөрөнгийг ийн битүүм­жилсэн байна. Тодруулбал, Итали­даа хамгийн томд тооцогдох  "Юник­редит" байгууллагын 1.25 хувийн хувьцаа буюу ойролцоо­гоор 611 сая евро, "Финмекканика" хэмээх аж үйлдвэрийн группийн 2.1 хувийн хувьцаа (41 сая евро),  эрчим хүчний "Эни" хэмээх кон­церны 0.58 хувийн хувьцаа буюу 406 сая еврог М.Каддафи болон түүний ойрын хүрээнийхэн эзэмш­дэг байсан нь шалгалтаар тог­тоогдсон байна. Мөн тэдний мэдэлд авто машин үйлдвэрлэдэг "Фиат" группийн 0.33 хувийн хувь­цаа буюу 53 сая евро болон хөл­бөмбөгийн "Ювентус" клубийн зарим хувьцаа багтаж байжээ.

Ливийн төрийг 42 жил удирд­сан М.Каддафи өнгөрсөн оны аравдугаар сард төрөлх хот Сирт­дээ босогчдын гарт амиа алдсан билээ. Түүний хамт Ливийн таг­нуулын албаны экс дарга М.Кад­дафийн хүү Муатас бас алагдсан билээ. Тус улсад өрнөсөн дайн нийт есөн сар үргэлжилсэн. Ливид бос­лого гарсны дараахан Евро­пын холбоо тус улсын зарим өндөр албан тушаалт­нуу­дад хориг тавьсан. Түүндээ тэдний өөрийн байгуул­лагын гишүүн ор­нуу­дад зорчихыг хориглож, Европын ор­нуудын банкинд байршуулсан мөнгийг нь битүүм­жилсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.