2012.03.27
Б.Обама Солонгосын хойгийн асуудлыг цэгцлэхээр яаравчилж байна
"Миний охид цөмийн аюул заналхийллээр дүүрэн дэлхий ертөнцөд өсч том болоосой гэж би хүсэхгүй байна. Энэ бол олон эцэг эхийн өмнөөс хэлж байгаа үг" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цөмийн асуудлаар хэлэлцэх олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцохынхоо өмнө ярьжээ.
Тэрбээр улс орнуудыг цөмийн зэвсгээс татгалзахыг уриалж байна. Гэхдээ энэ нь цөмийн зэвсгийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг америкчуудын тухай биш, харин тэдний толгойны өвчин болсон Хойд Солонгос, Ираны эрх баригчдад хандаж хэлсэн үг юм.
Сөүл хотод цөмийн асуудлаар хэлэлцэх Олон улсын дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтад 50 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Б.Обама Сөүлд очих далимдаа Өмнөд, Хойд Солонгосын хилийн зурвасаар айлчилж, тэнд албаа хааж буй 28.5 мянган америк цэрэгтэй уулзсан билээ. Ким Жон Ун НҮБ-ын цөмийн шинжээчдийг эх орондоо урьж, энэ тал дээрх Хойд Солонгосын байр суурийг зөөллөж байгаа.
Энэ үед америкчууд Солонгосын хойгийн цөмийн зэсвэггүй болгох асуудлыг нэг мөсөн шийдэх сонирхолтой байгааг Б.Обамагийн дээрх айлчлал нотолж байна. Цөмийн хэлэлцээрт оролцож буй АНУ-ын эрх баригчдын байр суурь ерөнхийдөө тодорхой байгаа. Тэд ОХУ, Хятадтай хамтрах сонирхолтой байгаа. Иран, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд олон улсын зүгээс үзүүлэх аливаа дарамтын эсрэг ОХУ, Хятадын эрх баригчид л зогсдог.
Тиймээс тэдэнтэй эв зүйгээ ололцох нь Б.Обамад илүү чухал байгаа бололтой. Түүнээс гадна ирэх тавдугаар сард Б.Обама В.Путинтэй уулзаж, хоёр орны цөмийн цэнэгт зэвсгийн тоог цөөлөх тухай ярилцах юм. Өмнө нь 2010 онд тэрбээр Д.Медведевтэй уулзаж, нэлээд үр дүнд хүрч байсан билээ. Тухайн үед АНУ, Оросын цөмийн цэнэгт 1550 пуужингийн 30 хувийг нь зэвсгийн тооноос хассан.
Б.Обама "Хойд Солонгостой дайсагнасан харилцаа тогтоохыг хүсэхгүй байна. Гэхдээ тус улсын зүгээс ямар нэгэн өдөөн хатгалга хийвэл шанг нь өгөх болно" гэж хэлсэн нь түүнийг энэ явдалд маш их ач холбогдол өгч буйг харуулж байна. Саяхан тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бактай уулзаж, Хойд Солонгосыг цөмийн туршилт хийвэл тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Ираны тухайд мөн л ийм хатуу байр суурь баримталж байна.
Энэ үед Хойд Солонгосын эрх баригчид юу бодож суугаа бол. Тэд Сөүлд дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө төрийн мэдлийн телевизээрээ нэгэн анхааруулга гаргасан билээ. Үүнд "Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж байгаа бол энэ нь дайн эхлэхийн дохио" хэмээн онцолжээ. Пхеньянаас иймэрхүү байдлаар сүр-дүүлэг гаргах нь үе, үе давтагддаг зүйл. Шинжээчид Хойд Солонгосын тал Сөүлд болох уулзалтын үеэр бүгдийн анхаарлын төвд орно гэдгээ мэдэж байгаа учраас иймэрхүү байдлаар гал унтраах оролдлого хийж байна хэмээн дүгнэжээ.
Гэхдээ Б.Обамагийн дээрх мэдэгдэл олон нийтэд цацагдсаны дараа Хойд Солонгосын эрх баригчид холын тусгалт пуужин энэ долоо хоногт туршихаар болсноо зарласан юм. Харин энэ пуужин Өмнөд Солонгосын газар нутаг дээр унах магадлал өндөр. Тиймээс Ли Мён Бак тэргүүтэй хүмүүс түгшиж эхэлжээ.
Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосын тал цөмийн шинжээчдийг эх орондоо авчрахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ саяхан цөмийн пуужин турших гэж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь нэлээд зөрчилтэй нөхцөл байдал үүсээд буйг нотоллоо. Өмнөд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгийн талаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулсанд Хойд Солонгосын тал дургүйцэж бай-гаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Улмаар тэд ирэх сард болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдож, Ли Мён Бакийг дахин засгийн эрхэнд гаргахгүй тулд хичээж байгаа бололтой.
АНУ, Хойд Солонгосын харилцаа ийнхүү хурцдаж байх үед Энэтхэг, Пакистаны төлөөлөгчид цөмийн асуудлаар маргалдаж эхлэв. Пакистаны Ерөнхий сайд Ёсуф Раза Жилани Ойрхи Дорнод болон төв Азийн орнуудаас цөмийн эрчим хүчийг энхтайвны зорилгоор ашиглах талаар зөвлөгөө авахыг хүссэн юм. Тэрбээр "Дэлхийн улс орнууд цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлаас айж болгоомжилж байна. Түүнээс биш цөмийн үйлдвэр, цөмийн эрчим хүчний тал дээр анхаарал хандуулахгүй байна" хэмээн шүүмжилжээ.
Пакистаны тал 2010 онд АНУ-ын эрх баригчдад хандан энхийн зорилгоор ашиглахын тулд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хамтарч ажиллах санал тавьж байсан юм. "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцад болсон ослоос хойш хүн төрөлхтөн атомын эрчим хүчнээс татгалзах болсон. Гэхдээ энэ нь атомын цахилгаан станцуудыг стресс тестэд оруулж, аюулгүй байдлыг нь сайжруулж болохгүй гэсэн үг биш гэдгийг Пакистаны эрх баригчид онцолж байна. Харин энэ нь Энэтхэгийн эрх баригчдыг түгшээж эхэлсэн юм.
Цөмийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Пакистаны цөмийн хөтөлбөрт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэр ч байтугай энхийн зорилгоор ашиглах байсан ч энэ асуудалд эсрэг байр суурьтай хэвээр байна гэдгээ мэдэгдсэн юм. Бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд пакистанчууд цөмийн технологиос татгалзах ёстой хэмээн Пакистаны Ерөнхий сайд үзэж байгаа бололтой. Ийнхүү их гүрнүүдийн удирдагчид маргалдаж байх зуур Сөүлд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг эсэргүүцсэн жагсаал болж байна.

Нийтлэлч
Т.Элиса
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
Т.Элиса
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.