2012.03.26
Обама Өмнөд Солонгост айлчилж байна
СӨҮЛ. /ЁНХАП/. Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгост айлчилж байна.Түүний айлчлал Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын хил дагуух цэрэггүй бүсэд очсоноор эхэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч тэнд Солонгосын хойгт байрладаг Америкийн цэргүүдтэй уулзсан байна. Энэ уулзалт холбоотны хувиар Өмнөд Солонгосын өмнө хүлээсэн үүргээ АНУ баримталж буйн илрэл гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни цохон тэмдэглэжээ.
Дараа нь Америкийн удирдагч Туркийн Ерөнхйи сайд Режеп Тайип Эрдогантай уулзаж, бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын сэдвээр санаа бодлооо солилцжээ.
Үүний сацуу Барак Обамаг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мен Баг хүлээн авч уулзаад, Вашингтон, Сөүл хоёр харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ онцлон тэмдэглэсэн байна.

Барак Обамагийн айлчлалын гол хөтөлбөр өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзана. «Обама, Медведев нар өргөн хүрээний асуудал, тухайлбал, Иран, Умард Солонгос, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг, тэрчлэн Оросын зах зээл дэх Америкийн компаниудын оролцоог өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ» гэж Америкийн нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгч хэлсэн байна.
Үүний сацуу Сирийн асуудлыг хөндөж ярилцана гэж тэрбээр хэлжээ.Мөн өнөөдөр Америкийн төрийн тэргүүн Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, БНХАУ-ын дарга Ху Жиньтао нартай уулзана.2010 онд болсон цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний анхны уулзалтаар талууд цөмийн материалуудыг аюулгүй хадгалах болон устгах, тийм материалуудыг террористуудын гарт орохоос урьдчилан сэргийлэх авах арга хэмжээнүүдийг зөвшилцжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.