2012.03.28
Г.Занданшатар сайд зэвсэг хураах хуралд үг хэлэв
НҮБ-ын Женев дэх төвд ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 27-ны өдөр Зэвсэг хураах бага хурлын /ЗХБХ/ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв.Өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэг зэвсэг хураах, ялангуяа цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахад хэзээ хэзээнээс илүү анхаарч буйг сайд Г.Занданшатар дурдаад, эл зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх учиртай ЗХБХ-ын үйл ажиллагааг он удаан жилийн гацаанаас гаргах, улмаар сэргээн идэвхжүүлэхэд чиглэсэн аливаа оновчтой санал санаачилгыг Монголын төлөөлөгчид дэмжих болно гэдгийг нотлов.
Тэрээр энэ чиглэлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс гаргаж буй хүчин чармайлтыг өндөр үнэлж байгаагаа дурдав.Цөмийн зэвсгээс ангид бүсүүд нь дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэг журмыг бататгах, улмаар цөмийн зэвсэг хураах зорилтыг ахиулахад тус дөхөм үзүүлж байгаа гэдэгт итгэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлээд энэ үйл явцад Монгол Улс хувь нэмэр оруулж буйг цохон тэмдэглэв.Тэрээр Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлан тунхагласны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлоод цөмийн зэвсгээс ангид байх тухай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн манай эл статусыг баталгаажуулах чиглэлээр бид тууштай ажиллаж байгааг тайлбарлав.
Энэ тухайд бид юуны өмнө цөмийн зэвсэг бүхий 5 гүрний төлөөлөгчидтэй цуврал уулзалт хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол гаргуулах зэргээр идэвхтэй ажиллаж байгааг онцлон дурдав.Монгол Улс Зүүн хойд Азийн орны хувьд эл бүс нутагт цөмийн зэвсгээс ангид бүс бий болгох үзэл санааг ямагт дэмжиж ирсэн. Зургаан талт хэлэлцээ нь энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж, хэлэлцээний үйл явцад манай улс бололцооны хэрээр хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа тухай сайд Г.Занданшатар ЗХБХ-ын чуулганы индрээс хэлсэн үгэндээ онцлов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.