2025.05.26
Л.Гантөмөр: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нурууг амраахгүй бол ядаргаа нь туйлдаа орж байна
УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд гишүүний асуултад УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр хариуллаа.
Худалдааны дайнтай холбоотой тодорхойгүй байдал улам их нэмэгдэж байгаа шүү гишүүд ээ! Ковидын үеийнхээс даваад явчихлаа. Та нар үүнийг нэг ойлгоод харчихмаар байна. Ковидын үеэс давчихсан. Ковидын үеийн тодорхойгүй байдлын индексээс 2 дахин өндөр болж байна. Өдөр болгон тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс манай эмзэг эдийн засаг дээр одоо алдагдалтай төсөв батлах боломж байхгүй. Тэсэж гаргах тухай л асуудал байгаа. Харин ч эсрэгээрээ бид нар татвар бууруулна. Сангийн яамтай яриад татварын реформ бэлэн болчихсон. Тэрийг хийхэд дахиад 2 их наядын асуудал яригдана. Бид ЖДҮ-лэгчдийнхээ нурууг амраахгүй бол ядаргаа нь туйлдаа орж байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос гарсан саналуудаа ажлын хэсэг төсөв, мөнгө тавьсан саналуудаа татаад авчихвал яасан юм бэ. Хүслийн жагсаалт гаргамааргүй байна. Төлөвлөлт хийж гэмээ нь хөгжил ирнэ шүү. Төлөвлөлт хийх боломжгүй болгож хөгжлийг улдан унагахгүйгээр явахыг ажлын хэсэг минь бодож болохгүй юу. 1 их наяд бол шийдэгдэхгүй. Алдагдалтай төсөв батлах боломж бидэнд байхгүй , орон зай байхгүй.

Сэтгүүлч