2025.05.20
Б.Бат-Эрдэнэ: Хийдэл давхардал, зөрчилтэй холбоотой асуудлуудыг анхаарч хууль тогтоомжийн тухай хуульдаа нийцүүлээд явах нь зүйтэй.
Улсын Их хурал дахь Нийгмийн бодлогын байнгын хороо 2025.05.20-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хууль зүйн дүгнэлтийг нэлээн бодож үзэх ёстой зүйлсүүдийг л хэлээд байна. Тэгээд ямар ч олон юм. Зарим зүйл жоохон ноцтой сонсогдож байна. Хууль зүйн дүгнэлтийг ахиж нэг авч үзээд, хууль санаачлагчид маань асуудалд анхаараад, буцаагаад дахиж оруулж ирвэл яадаг юм гэдэг саналтай байна. Асуудал нь бол нэлээн чухал асуудал байгаа. Миний хувьд бас цусаа өгөөд явж байсан. Төөрөгдсөн гэх юм уу эсвэл төөрөгдүүлэх гэдэг юм уу нэг тийм мэдээллийг эмч нар өөрсдөө яриад байдаг юм. Ингэхдээ 35-аас 40 наснаас авхуулаад цусаа өгөөд явах нь муу. Учир нь нөхөн төл төлжих чадвар маш муу байдаг гэдгийг эмч нар өөрсдөө ярьдаг. Тэгсэн саяын хууль зүйн дүгнэлтийг сонссон чинь нэлээн айчихлаа.

Сэтгүүлч