2024.03.21

Д.Сарангэрэл: Эмч мэргэжилтнүүдийн хөгжих боломж, эмнэлгийн хэрэгслээр хангах боломжийг нь бид олгох хэрэгтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Эхлээд би нэг мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодоод байна. Манай зарим гишүүд бас мэдээлэлгүй байх шиг байна 2017-2020 онд эрүүл мэндийн сайдын ажиллаж байх үед Азийн хөгжлийн банкны шугамаар их том төсөл хэрэгжсэн юм. Энэ нь хөнгөлөлттэй зээл байсан. Энэ хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймаг 9 дүүрэгт цус цуглуулах ийм бүрэн боломж нэгдүгээрт бүрдсэн. Хоёрдугаарт цусаар ямар нэгэн халдвар дамжих энэ эрсдэлийг бүрэн хааж чадсан. Би Эрдэнэбаяр докторыг бас олон нийтдээ болон гишүүддээ Энэ мэдээллийг тодорхой өгчхөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр өмнө нь бол төрөлтийн улмаас цус алдаж, цус хийлгээд халдвар авсан тухай яриа хөөрөө их байдаг байсан. Ихэнхдээ гепатит B, C авчихлаа гэдэг зүйл байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол олон улсын жишигт манай цусны лабораториуд өнөөдөр техник технологийн хувьд хөгжиж чадсан гэдгийг хэлье. Бид нар  хуруугаа зүсэх юм уу хамраас цус гарахад бас л эвгүйцээд л явчихдаг даа тийм ээ? Тэгвэл Цус судлалын үндэсний төвийнхөн маань ер нь энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш их хэмжээний цустай ажилладаг. Цусны үнэр хүний сэтгэл зүйд нөлөөлөх түүнээс гадна элдэв өвчин халдвар авах их эрсдэлүүд байгаа. Энэ Цус судлалын үндэсний төвийнхөн маань их олон жил тайван ямар нэгэн хэл яриагүй мэргэжлийн өндөр түвшинд маш сайн ажиллаж ирсэн. Энэ багийг Эрдэнэбаяр доктор ахалдаг маш сайн ахалж байгаа. Би эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсныхаа хувьд бол энэ зүйлийг бол баттай хэлж чадна. Одоо энэ хүмүүсийг бид нар харж үзэх болсон. Нэгэнтээ улсын төсвөөс цалин мөнгийг нь нэмж чадахгүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй, сурах хөгжих бололцоог нь өгч чадахгүй байна. Ийм тохиолдолд бол өөрсдөд нь менежмент хийгээд ажиллах боломжийг нь хуулиар өгөх ёстой. Тийм учраас би Чинбүрэн гишүүний санаачилсан энэ хуулийн төслийг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаа юм. Энэ хүмүүс хөгжих хэрэгтэй байна шүү дээ. Орон байр, сургалт, хүүхдийнхээ асуудлыг шийдэх гээд олон асуудал бий. Өнөөдрийн авч байгаа багахан цалингаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа болохоос биш амьдралынхаа чухал асуудлуудыг огт шийдэж чадахгүй байгаа. Энэ хууль гарснаар эдгээр асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар хоолны мөнгө унааны мөнгө гэж бид бол деталь чилж ярих хэрэггүй. Хамгийн гол нь энэ төв маань өөрөө захиран зарцуулах эрхээ олж аваад дотооддоо асуудлаа яриад уг сурлаа. Эрэмбэлж алийг нь эхэлж шийдэх шаардлагатай байна гэдэг энэ шийдлээ гаргах боломжийг нь энэ төвийнхөнд  өгөх ёстой гэж бодож байгаа учраас энэ хуулийн төслийг бол бид нар бүрэн дүүрэн дэмжих ёстой юм байгаа юм аа. Ер нь бол одоо Улсын эмнэлгүүдээ бас жоохон зах зээлийн зарчмаар ажиллуулах, өөрсдөө хөгжих, орлого олох энэ боломжийг нь нээж өгөхгүй бол Улсын төсвийн хүрээнд барьсаар байгаад олигтой эмнэлгийн тусламж үйлчилгээ ч үзүүлж чаддаггүй. Өөрсдөө ч хөгжиж чаддаггүй бахь байдаг байрандаа байгаад байгаа юм. Би нэг жишээ хэлье. Тухайлбал Улсын төв эмнэлэгт Онон гээд маш сайн мундаг эмч байж байгаа. Энэ эмч өнөөдөр сөргөө өвчнийг одоо бүрэн эмчилж чадах энэ технологийг нэвтрүүлсэн. Өнөөдөр Гүржийн улс Онон эмчийг уриад энэ сөргөөний эмчилгээнүүдийг хийлгэж байна шүү дээ. Эмнэлэг дээр энэ мэс засалд шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд дутагдаж байгаа учраас мэс засалтай тэр болгоныг хэн ч хийж чадахгүй байгаа. Цэндсүрэн гээд мундаг доктор  эмч бол манай дурангийн эмч маш сайн оношилдог. Энэ оношилгооных нь үндсэн дээр Онон эмч бол маш сайн хагалгаа хийж олон хүнийг энэ ирээдүйдээ  ходоодны улайлт улаан хоолойн хорт хавдарт өртөхөөс хамгаалж чадаж байгаа өшөө олон олон хүмүүс байгаа. Өнөөдөр ходоодны хорт хавдар бол хорт хавдрын 2 дугаарт орж байгаа шүү дээ. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх  бүрэн боломж нь эмч мэргэжилтнүүд маань байгаад байдаг харин хөгжих боломжийг нь эмнэлгийн хэрэгслээр хангах боломжийг нь бид өгөхгүй байгаа учраас хүмүүс маань эрсдэлд ороод байгаа юм аа.