
2025.07.04
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төслийг танилцууллаа.
Ард иргэдээс ирүүлсэн удаа дараагийн санал, хүсэлтийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан тухайгаа тэрбээр дурдаад, Алдарт эхийн одон бол шагнал биш олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх нийгмийн үнэлэмжийн хэрэгсэл болж ирснийг онцолж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх, нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх гэдэг шалгуур тавьж байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байгаа тул эдгээр шалгуурыг хасаж, энэ өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасныг дурдав. Хуулийн төсөл батлагдсанаар “Эхийн алдар 1” одон авах эхчүүдийн тоо 10154, “Эхийн алдар 2” одон авах эхчүүдийн тоо 27140 болж нэмэгдэх бөгөөд үүнд 7.5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч