Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг,/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
2025 оны 2-р сарын 14-ний 02 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бий. Дүгнэлтийн шийдвэр гаргасан хэсэг бий. Энэ хэсэгт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47-р зүйлийн 6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр настны тэтгэвэр тогтоолгоно хэмээн хатуу заасан нь шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүртэл нь томилох зарчмыг алдагдуулсан байна гэж ҮХЦ үзсэн байна. Цэцийн дүгнэлтээр шүүгчид 60 насаар тэтгэврийн дээд хязгаар тогтоосныг үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээгүй. Харин тэр хүртэл нь ажиллах боломжийг 55 нас хүрснээр тэтгэвэрт гаргана гээд 30 жил хэмээн тогтоосныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн учраас энэ хүрээнд нь Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар байнгын хороон дээр ярилцаж энэ дагуу Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа гэдгийг сануулж хэлье.