
“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 99.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тогтворжуулалтын санд 478.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нийт 443.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Монгол Улсын 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20.089.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 24.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэв.
Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа

Сэтгүүлч