Б.Мөнхсоёл: Төсвийг тодотгохдоо боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг суурь салбарын хөрөнгө оруулалтыг оролдмооргүй байгаа юм
2025.06.23

Б.Мөнхсоёл: Төсвийг тодотгохдоо боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг суурь салбарын хөрөнгө оруулалтыг оролдмооргүй байгаа юм

Төсөв тодотгохгүй, алтны орлогоор орлогын бууралтыг нөхнө хэмээн яригдах үед төсөв тодотгохоос өөр аргагүй гэдгийг хэлж байсан гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл юм. 

Тэрбээр Засгийн газраас өргөн барих төсвийн тодотголд онгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ.

Төсвийн тодотголд хийхэд дараах зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн үзэж байна.

-Хөрөнгийн зардлыг 530 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах гэнэ. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг чухал салбарын хөрөнгө оруулалт зогсох ёсгүй.

-Урсгал зардлыг 1.8 их наядаар танах гэнэ. Ямар зардлаас танах нь хамгаас чухал. Иргэдийн орлого, нийгмийн хамгаалал буурах ёсгүй.

-Төрийн албыг цомхотгох гэнэ. 14,400 төрийн албан хаагчийн ар гэрийн амьдрал яригдаж байгааг бид мартах учиргүй. Цомхотгол илүүтэй дарга ангид л хамаатай.