
2025.03.12
Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүх шатанд хангах шаардлагатай
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөллүүдтэй уулзаж харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй голлох асуудлууд, дэмжих бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар үндсэн 4 сэдвийн хүрээнд ярилцсан байна.
Үүнд:
- Харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт,
- Боловсролын хүртээмж
- Орчны хүртээмж
- Нөхөн сэргээх бие даан амьдрахад суурь үйлчилгээний тогтолцоо
Энэ үеэр гишүүн нийгмийн бүхий л талуудын эрхийг хамгаалах, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.