О.Саранчулуун: Эмэгтэй гишүүдийн хамтаар "Нийгмийн ажлын тухай" анхдагч хуулиа өргөн барина
2025.03.08

О.Саранчулуун: Эмэгтэй гишүүдийн хамтаар "Нийгмийн ажлын тухай" анхдагч хуулиа өргөн барина

Ижил тэгш байдлыг бий болгох, боломжийг хүн бүр тэгш хүртэх эрхтэйг өөрийн биеэр үлгэрлэн ажиллаж яваа УИХ-д хүний эрхийн хүчтэй дуу хоолой болсон гишүүн О.Саранчулуун Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр юу хэлэв?

Тэрбээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн санаачилсан "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлэгт оролцож орчин цагийн гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар өөрийн санал бодлоо хуваалцсан юм. 

Мөн эмэгтэй гишүүдийн хамтаар "Нийгмийн ажлын тухай" анхдагч хуулиа өргөн барихаар зэхэж байна. Монголд өмнө хийгдэж байгаагүй мэдрэлийн гаралтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийг чадваржуулах LEND төсөлд гар бие оролцож байгаа.

Түүнчлэн 30 жил тасралтгүй нийгэмд үйлчилж, эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг бататгах ажлуудыг хийсээр ирсэн "Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны 30 жилийн ойгоор удирдах зөвлөлийн гишүүн болсон байна.