2025.01.16
Ц.Идэрбат: Албан журмын даатгалтай холбоотой асуудал дээр анхаарч ажиллаарай
ИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат дараах байр суурийг илэрхийллээ.
СЗХ-ноос 10 сард жолоочийн албан даатгалын итгэлцүүрийг нэмэгдүүлэх асуудлаар ХЗДХЯ-нд нийтээр дагаж мөрдөх журмын жагсаалтад оруулахаар санал хүргүүлсэн юм билээ. Тэгээд Хууль зүйн сайдын эрх үүргийн хүрээнд үүнийг хянаж үзээд бүртгүүлээгүй л дээ. Бүртгэж аваагүй, энэ шалтгаанаа хэлэхдээ, 1 дүгээрт Үндсэн хууль зөрчсөн, 2 дугаарт бичиг баримтын бүрдэл дутуу, 3 дугаарт нөхцөл байдлын нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалд нийцүүлээгүй гэдэг. Үндсэндээ ийм гурван шалтгаанаар Хууль зүйн сайд бүртгээгүй юм байна .
Зайлшгүй даатгуулах ёстой энэ даатгалын хөдөлгөөнийг хийхдээ, Хууль зүйн яаманд бүртгүүлэхгүйгээр нийтэд мэдээлж нийтийн бухимдлыг төрүүлж яагаад ийм зүйл хийсэн бэ. Шинээр томилогдож очих хяналтын зөвлөлийн дарга, энэ хүмүүс үүнд анхаарч ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn