2025.01.16
Б.Бат-Эрдэнэ: Санхүүгийн тогтолцоог тогтвортой болгохын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах асуултыг хариуллаа.
Саад бэрхшээлүүдийг та бүхэн маань арилгах тал дээр ямар бодолтой байдаг вэ? Монгол Улсын санхүүгийн тогтолцоог илүү тогтвортой болгохын тулд ямар одоо бодлогын өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үздэг вэ? Үүн дээр та бүхний бодлыг сонсмоор байна. Уламжлалт банк, даатгалын салбараас гадна пентек, блокчэйн зэрэг шинэ салбаруудад зохицуулалт хийхэд та ямар байр суурьтай байна. Энэ санхүүгийн зах зээлийн хяналтыг яаж хийх ёстой юм бэ? Өнөөдөр монополын эсрэг газар ломбардын хяналтыг хийгээд явж байгаа. Хуучин ШӨХТГ гэсэн үг. Энэ санхүүгийн хяналт ер нь нэг газраа төвлөрөх ёстой юм уу, эсвэл ийм байдлаар салангид явах ёстой юм уу гэдгийг та бүхэн хариулж өгөөрэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn