http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.16
Хүний эрх

Б.Баттөмөр: Жилийн торгуулийн мөнгөөр хэдэн камер худалдаж авч, хичнээн үйлчилгээ хийх боломжтой вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Камержуулах асуудал бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх гээд олон зүйлд ач холбогдолтой. 2010 оноос эхлээд Монгол Улсад камержуулах ажил явагдаж байгаа юм байна. Танилцуулгад байгаа тоо, ажлын хэсгийн тоо хоёр зөрөөд байна. нарийвчилж хийсэн тооцоо юмуу? Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2032, аймгуудын хэмжээнд 13356 гээд нийт 33 мянган камер хэрэгтэй гэсэн атал тэнд 60 мянга гэж хариулж байна. энэ тоо маань дахиж тооцож гаргаж ирсэн тоо юм уу?

Урьд нь хийсэн камерууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Орон нутгийн болон төсвийн мөнгөөр худалдаж авсан юм байгаа шүү дээ. Яагаад ажиллахгүй байна вэ, яагаад анхнаас нь төгс, нэгдсэн удирдлагатай болгох чиглэлээр ажиллаагүй юм бэ?

Үйлчилгээ хийх ажлуудыг яагаад зохион байгуулаагүй юм бэ? Бид нар юмыг хагас хугас хийж хаядаг нь хөгжилд саад болж байна. Торгуулийн мөнгө гэж хэдэн төгрөг цуглардаг юм бэ, нууц биш бол. Жилийн торгуулийн мөнгөөр хэдэн камер худалдаж авч, хичнээн үйлчилгээ хийх боломжтой вэ гэдэгт хариулт авья.

УЙИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн асуултад ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ