http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлнө
2021.12.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлнө

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нарын гишүүн /2020.08.20/-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Амартүвшин ажилласан. Тус хуулийн төслийг намрын чуулганы хуралдааны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан юм.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулснаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх олон давуу талыг бий болгоно гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлж байлаа.

Монголбанк 2020-2023 онд Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрнэ үү. 

https://www.mongolbank.mn/documents/bankshinetgel_2020.pdf?fbclid=IwAR0XzVw4mKQN4G8eJ5ayG7rj5lCjoYomIkkDqZmoFFF7mlEXQ_EO1Znld2w

ШИНЭ МЭДЭЭ