http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чөлөөт бүсийг нээх, хаах зохицуулалтыг хуульд тусгана
2021.12.16
Гадаад харилцаа

Чөлөөт бүсийг нээх, хаах зохицуулалтыг хуульд тусгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийг хэлэлцүүлгийг хийв.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа. Харин Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм. Иймээс уг асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулахаар тусгажээ.

Чөлөөт бүсийн тухай /2015 онд баталсан/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ““хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газрын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэсэн томьёолол нь агуулга, найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Чөлөөт бүсийн газар нь боомтын нутаг дэвсгэрт хамаарахгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа аж. Иймд “эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “боомтын” гэснийг “зурвас дахь газарт” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “боомтод” гэснийг “зурваст” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “боомт” гэснийг “зурвас” гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гигүүн байгаагүй тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ