МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бэлтгэл офицеруудыг зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагналаа
2021.12.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Бэлтгэл офицеруудыг зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагналаа

Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн тэгш ой тохиож буй.

Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Эрдэнэт хотыг бүтээн босгох, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан Орхон аймгийн 142 офицер Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдсаныг тус аймгаас УИХ-ийн гишүүн Д.Батлут гардуулан өглөө.

Шагнал гардуулах арга хэмжээг Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн холбоо хамтран зохион байгуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ