http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн БОЭТ Ангиографийн аппараттай боллоо
2021.12.13
Эрүүл мэнд

Орхон аймгийн БОЭТ Ангиографийн аппараттай боллоо

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ангиографийн аппараттай болсноор Эрдэнэт хотод зүрхний шигдээс, тархины харвалтын нэгж байгуулагдах нөхцөл бүрдэж буй юм.

Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл болон эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлогоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологиудын нэг билээ.

Уг аппаратыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулжээ.

Үүний үр дүнд Эрдэнэт хотын иргэд:

• Зүрхний шигдээсийн судсанд стенд тавих

• Тархины цус харвалтын үеийн судасны эмгэг

•Элэг, бөөр, дэлүүний хавдрыг боох

•Захын судасны бүх төрлийн өвчин оношилгоо

•Зүрхний хэм алдагдал

Гэх мэт олон төрлийн тусламж үйлчилгээг хугацаа алдахгүй орон нутагтаа авах боломж бүрдэж, Эрдэнэт хотод судсан доторх мэс засал хийгддэг болж байна.

ШИНЭ МЭДЭЭ