Бүртгэлийн байгууллага үүсэж, хөгжсөний 81 жилийн ой тохиож байна
2021.11.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Бүртгэлийн байгууллага үүсэж, хөгжсөний 81 жилийн ой тохиож байна

Монгол улсад Бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 81 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын мэндчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан дэвшүүллээ.

"Улсын бүртгэлийн байгууллагад бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж байсан ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж байгаа ажилтан, албан хаагчиддаа энэхүү баярт өдрийн мэндийг дэвшүүлж, бүртгэлийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулж, хүртээмжтэй, шуурхай хүргэх, цааснаас цахимд шилжиж буй энэ цаг үед төр иргэн хоёрыг холбосон гүүр нь болон түүхийг бичилцэж яваа та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ