http 230
Улсын бүртгэлийн байгууллагын ахмадууд сургалтад хамрагдав
2021.11.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Улсын бүртгэлийн байгууллагын ахмадууд сургалтад хамрагдав

“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, ахмадуудад зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан ахмадуудын нэмэгдлийг хэрхэн тооцох, тэтгэвэр тогтоолгох насны албан хаагчдын анхаарах асуудлууд, бүрдүүлэх бичиг баримтын бүрдлийн талаар мөн тэтгэвэрийн зээл хэрхэн авах, зээлийн эргэн төлөлт зэрэг асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хүргэж, сургалтад хамрагдсан ахмад албан хаагчдын асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Сургалтад УБЕГ-ын газар, хэлтсийн албан хаагчид болон ахмад ажилтнууд танхимаар хамрагдаж нийслэл, орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох албан хаагчид цахимаар холбогдон оролцов. 

 
Ташрамд дурдахад, 2020-2023 онд хэрэгжих “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” нь Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор батлагдсан бөгөөд гол зорилго нь ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, тэдний эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд орших юм.  УБЕГ-ын хувьд 2021 онд “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 
 

ШИНЭ МЭДЭЭ