http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04

Ц.Сэргэлэн: Хавиргын боомтын автозамын санхүүжилтээс хэн, яагаад хасчихав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Хавсралт 1.39 дэх арга хэмжээг асуух, нэмээд тайлбар үг хэлмээр байна. 39 дэх арга хэмжээн дээр “Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай автозам 124.5 км Дорнод” гэж байгаа юм. Санхүүжих дүнг нь 4.1 тэрбумаар хассан байна. Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн автозамын хамгийн зүүн үзүүрийн цэгийг Хавиргын боомттой холбох буюу хөрш оронтойгоо холбох энэ ажлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суулгасан. Яг энэ томъёоллоороо суусан.

2022 оны Хөгжлийн хөтөлбөрт энэ томъёоллоороо суугаад би Ажлын хэсэгт орж ажиллахдаа 50 тэрбумаар буюу энэ ажлын бараг 50 хувийг хийх санал оруулаад дэмжигдээд явж байснаа хэлэлцүүлгийн шатанд 25 тэрбум болж буурсан юм. Өөрөөр хэлбэл энэ ажлын нийт өртгийнх нь 20 хувийг 2022 онд хийе гэсэн.

УИХ-аар батлагдсан Хөгжлийн хөтөлбөрт 25 тэрбум гэж суугаад Засгийн газраас өргөн барихдаа 25 тэрбум гэж орж ирээд явж байтал энэ хэлэлцүүлэг дээр 4.1 тэрбумыг нь хассан байна.

Ямар шалтгааны улмаас хэн хасаад, юунд аваачиж наачихав гэж би гайхаж байна. Хариулт өгөх боломж байдаг бол Ажлын хэсгийнхэн хариулаад өгөөч.

Засгийн газрын оруулж ирсэн төслийг энэ чигээр нь дэмжээд явчихмаар байгаа юм. Гишүүддээ хандаж хэлэхэд энэ ажлыг эхнээс нь авахуулаад өдийг хүртэл явуулаад 20 хувийнх нь ажлыг суулгасны хувьд 4.1 тэрбумыг дэмжихгүй байх, оруулж ирсэн төслөөр нь баталж өгөөч гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн асуултад Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ