http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16
Улстөр

Ц.Сэргэлэн: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид Монгол улсын шүүхийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн \2021.11.16\-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол хийж байна.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Маш товчхон гурван асуулт асууя. Нийт нэр дэвшигчдийн дунд тавья. Манай нийгэмд шүүхийг шударга бус байна гэсэн шүүмжлэл бий. Таны хувьд өнөөдөр Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаанд хувиасаа шударга, шударга бус гэсэн үнэлгээний алийг өгөх вэ?

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд мерит буюу чадавхийн зарчмыг үндэс болгож төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж ажилд томилох, тавигдах шаардлагыг маш тодорхой тусгаж өгсөн. Та энэ зарчмыг юу гэж ойлгодог вэ? Та энэ зарчимд нийцэж байгаа юу?

Гуравдугаарт, Амьдралд хүнд янз бүрийн үнэлэмжийг олон түмэн өгдөг. Онолоос амьдрал ямагт  баян байдаг.  Шударга, ноён нуруутай хүн гэхчилэн янз бүрийн үнэлэмж өгдөг. Та аль үнэлэмжид нь багтдаг вэ? Та шударга хүн мөн үү?

Ц.Сэргэлэн гишүүний асуултад нэр дэвшигчид ээлж дараалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ